Хилари Клинтон гүүний саам уусан талаараа CNN- д ярихдаа иогурт шиг амтагдсан гэжээ.
Des Moines –area WHO-TV улс төрийн сэтгүүлч Дейв Прайз, Клинтонтай ярилцлага хийж байхдаа түүний хилийн чанадад тохиолдсон энэ адал явдлыг ихэд сонирхсон байна.
Хилари Клинтоны хувьд манай улсад 1995 онд буюу тэргүүн хатагтай байх үедээ зочлож байсан юм. Энэ үеэрээ тэрбээр Хятад Орос хоёрын дунд орших энэ орон руу коммунизмыг арчиж хаян, ардчиллыг хүлээн авах шийдвэрт тулгуурлан ийн нүүдэлчидтэй уулзсан аж. Нүүдэлчин нэгэн гэр бүл зочломтгой зангаа харуулахын тулд Хилари Клинтонд гүүний саам санал болгожээ.
Энэ талаар тэрбээр "Тэд надад ихэд хүндэтгэлтэй хандаж, гүүний саам аягалж өгсөн. Ингэхдээ тэд гэр бүлээрээ над руу ширтэж байсан” хэмээн инээмсгэлжээ.
Тэрбээр гүүний саамыг жаахан амссан бөгөөд энэ нь түүний хувьд нэлээд зориг шаардсан асуудал байсан хэмээжээ.
Харин түүнийг онгоц руугаа буцах үед эмч нь түүнийг үзэх шаардлагатай гэсэн аж. Учир нь, Монголд байдаг амьтны өвчин болох бруцеллёзын халдвар авсан байх магадлалтай гэсэн бөгөөд Клинтон түүнд "Чи яагаад одоо хэлж байгаа юм бэ?” гэсэн аж. Гэхдээ түүнд ямар нэгэн эрсдэл учраагүй, ямар нэгэн халдвар аваагүй юм.
Сэтгэгдэл