ЧУКА ШҮҮГЧ ХАМТРАГЧДАА ГОЛЖЭЭ


ЧУКА ШҮҮГЧ ХАМТРАГЧДАА ГОЛЖЭЭ

 

Хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч буй "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгч Б.Чулуунбат буюу Чука  хамтрагчдаа  битүүхэн "голж" байжээ. Түүний бодол өнөөдөр  эсрэгээрээ өөрчлөгдөж маш сайн шүүгчид сонгосон гэж дүгнэхэд хүрсэн байна. Тэрбээр энэ талаар "Анх сонгочихоод "Таны партнер тэр шүү" гээд хэлэхэд надад "За даа" гэж бодогдож байсан. Гэхдээ энэ миний сонголт биш, нэвтрүүлгийн багийн сонголт байсан" хэмээн ярьжээ.  Тус   шоуны ахмад шүүгч  Чукагийн нүдээр Рокит Бэй орчин үеийн залуу   бол шүүгч Чимгээг үгийн урлаг, хэл ярианы эмх цэгцтэй гэж үнэлсэн байна. Харин хамгийн их шүүмжлэлд өртдөг хийлч Дээгийг хэзээд өөрийнхөөрөө байж чаддаг гэж магтжээ.

ЭХ СУРВАЛЖ:ZUVSONGOLT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.