Сэлэнгийн У.Баатаржавын хэрэг хаана явна


2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийнтомоохон компанийн захирлууд,улс төрчдийгдарамталжзодоон цохиондоо хүрсэн"Центрпойнт”-ийн гэх дуулиант хэрэг гарч, нийгэмд шуугиан тарьж байсан билээ.Уг хэрэгт холбогдсонэрүүгийн элементүүд бүгд хорих ялаар шийтгүүлж,2005 оноостүрүүч нь суллагдсан байдаг.Энэ хэрэгтСэлэнгийн гэхУ.Баатаржавдүү "Доён” У.Болдтой хамт холбогдож, иргэдийг дарамталсан, гадаадын иргэнээсих хэмжээний мөнгө залилан авсан, танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жил хорих ялааршийтгүүлж хугацаанаасаа өмнө суллагдсан.

Урьд хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймгаас гаралтай ах дүү хоёрыг мэдэхгүй хүн ховор.Гэмт хэрэгтэн засардаггүй гэгчээрУ.Баатаржав2013 онд Улаанбаатар төмөр замынавто зогсоолынгазрыгхуурамч бичиг баримт бүрдүүлэн , эрхий бүхийэтгээдийг айлгансүрдүүлэхзамаар өөрийнболгосон нь илэрч , хэрэг үүсгэн шалгагдсан боловчудалгүйхуулийнхныудирдах албантушаалтны тусламжтайгаархэрэгсэхгүй болгосон байдаг.Басамралтынгазарт архидан согтуурсан үедээЛанд-200маркийн машин сунажтанхайран,амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтэлучруулангаа шахаж , явган хүний шат, хашлагыг мөргөж гэмтээсэн хэргийг тухайнүед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчидярьж, гэрчилж байсан.ГэвчУ.Баатаржавнь гэрчүүдийг айлгаж дарамтланмэдүүлгийг нь өөрчлүүлж Цонжинболдогийнудирдлагуудадиххэмжээниймөнгө өгч тохиролцсон байдаг.Хэрэв хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байгаа шүүгч,прокурорнарын үр хүүхэд,хайртайхэн нэгэн нт энэ мэтийн хүмүүсийндарамтхалдлагадамь, нас эрүүл мэндээрээхохирсонболж яах байсан бэ?

Өөрөөр хэлбэлУ.Баатаржавынтанхайрсан хэргийг гэрчилсэн хамгаалалтыналбаныажилчид гэнэт л сахарын өвчтэй,хараа муутай,зарим нь сэтгэцийнхувьд асуудалтай юм санахаа байсанхүмүүс болж, санахгүй байнагэж мэдүүлснээрхэрэг нь хаагдсан түүхтэй.

Ямартай ч энэ хууль бус үйл ажиллагааг хуулийнхан дахин шалгаад Сэлэнгийн У.Баатаржавынхэргийг хууль бусаархэрэгсэхгүй болгосон гэж үзэндахин сэргээншалгаж, өнгөрсөн долоо хоногтТөв аймгийншүүхэд шилжсэн байна.Уг хэргийг өмнө нь Налайхдүүргийншүүхээр орох үед У.Баатаржавхэргээ хэрэгсэхгүй болгож байсан.

Заримиргэн"Центрпойнт”-ийн гэх хэргээсхугацаанаасааөмнө суллагдсан шигээ хэргээс мултарчихвийгэжярьж байна.Бас ч үгүй түүндшүүхийндарга найз байдаг гэх.Түүнийгхийсэн хэргээ хэрэгсэхгүй болгохооршүүгч,прокурортхээл хахууль өгдөг талаариргэн саяханАТГ-т мэдээлэл өгсөн. Үүний дагууАТГ-аасшалгалтынажиллагаа явуулж байгаа гэх.


А.Баярмаа

dorgio.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ИРГЭН | 2016/10/19 17:36
ЗӨВ ШҮҮ