С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар “Алтан Гадас” фракцийг орхиж, Н.Алтанхуяг, Я.Санжмятав, Р.Гончигдорж нар бууриа сахиж үлджээ


С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар “Алтан Гадас” фракцийг орхиж, Н.Алтанхуяг, Я.Санжмятав, Р.Гончигдорж нар бууриа сахиж үлджээ

 

АН-ын даргаар М.Энхсайханыг ажиллаж байх үед буюу  2003 оны 2 дугаар сарын 27-ны өдөр  "Алтангадас”  ассоцаци гэгч Төрийн Бус Байгууллага г байгуулагдсан нь Монголын улс төрд хамгийн их нөлөөтэй байсан "Алтангадас” фракцийн үүсэл байлаа.
Албан ёсны "Алтангадас” Ассоциацийн анхны Ерөнхийлөгч Р.Гончигдорж, дэд ерөнхийлөгч тэр үед УИХ-ын дэд дарга байсан, МАН-ын Ж. Бямбадорж, тэргүүнээр нь АН-ын дарга Д. Дорлигжав нар байсан бөгөөд энэ нь ч уг фракцийг нам дамжсан бүлэглэл байсныг харуулах энгийн л нэг жишээ юм.
Уг фракцид Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогтоос эхлээд АН-ын голлох лидерүүд ордог бөгөөд 2004-2006 он хүртлэхи Ц.Элбэгдоржийн удирдсан, 2012-2016 он хүртэлхи С.Баяр, Сү.Батболд нарын удирдсан хамтарсан Засгийн газарт ч уг фракцийн улс төрчид орж, сайдын албан тушаал хашдаг байлаа.
Улмаар 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрыг уг фракцийн Н.Алтанхуяг удирдан, түүний буухиаг ч Ч.Сайханбилэг аван, УИХ-ын 2016 оны сонгуультай золгосон. Тэгвэл Монголын улс төрд хамгийн нөлөөтэй гэгдэж байсан уг фракцийн хүч илт суларсан тухай улс төрийн хүрээнд яригдах болсон. Үүнийг ч тус фракцийн гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нотолж, "Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа:
"”Алтангадас”-т одоо хууччуулаа УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Н.Алтанхуяг дарга бид гурав байна. Бусад нь зуун хувь шинэ залуус. Өмнөх гишүүдийнх олонх нь "За олохоо олоод, мэрэхээс мэрээд дууслаа” гээд гараад явчихсан. Ингэж хэллээ гээд гомдож магадгүй. Гэхдээ үнэн нь л энэ.” хэмээн өгүүлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар "Алтангадас”-ын буурийг сахигчид нэн ялангуяа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт тун их сэтгэл дундуур байгаа аж.
Э.Мягмар
Линк: http://www.shuurhai.mn/129065

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.