Yүнд:
– Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед
– Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа, төрсний дараа, хордлого ихтэй өвчин, зүү эмчилгээний дараа мөн төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог ажээ.
Хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис, уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай болон хортой олон бодисууд гадагшилдаг.
Хөлрөмтгий эсвэл хөлрөхгүй байх нь тухайн хүний мэдрэлийн системийн онцлог, хэлбэрээс их шалтгаалдаг. Бие султай, мэдрэлийн систем тогтворгүй хүний хөл, гар байнга хүйтэн хөлстэй явдаг.
Хэт их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө эрдэс бодис болон бусад хэрэгцээт бодисуудаа гадагшлуулснаар амархан ядарч сульдан, шөрмөс нь татах сөрөг нөлөөтэй. Ийм тохиолдолд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хүн тодорхой хэмжээгээр хөлөрч байх нь биед сайн байдаг. Жишээ нь вирусын ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мэдрэлийн өвчнүүдийн үед өвчтөнийг зохиомлоор хөлрүүлдэг эмчилгээ бий.
Ингэснээр эсрэг биет болон бусад нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулж, алдагдсан хэрэгцээт бодисыг эм уулгах болон тарих замаар эргэж нөхдөг.
Сэрээ булчирхай буюу хүний дархлааны тогтолцоог хариуцсан булчирхайн эмгэгтэй хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Энэ нь гадны ямар ч нөлөөгүйгээр гэнэт маш их хөлөрдгөөрөө онцлог юм.
Хамгийн гол нь амьдралын зөв хэвшилтэй байх ёстой. Хоногт 6-8 цаг заавал унтаж амрахаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байна. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Мөн биеийг сульдааж мэдрэлийн системд нөлөөлж байгаа цус багадалт, хоол тэжээлийн дутагдал зэрэг өвчнөө эмчлүүлэхэд санаа тавих нь зүйтэй.
Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас-мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим хүний бие махбодын онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга, хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувь уусмал хэрэглэхэд бүрэн арилдаг.
Хулмасыг суганы булчирхайд байрлах өвөрмөц вирус үүсгэдэг. Энэ вирусыг бүрэн устгахгүйгээр үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Хулмас арилгадаг хоёр арга бий. Нэгд, суганы булчирхайг мэс заслын аргаар авах. Ингэснээр хүний дархлаа дарангуйлагддаг сөрөг нөлөөтэй. Харин хамгийн сайн арга нь рентген юм уу лазерын туяагаар шарж вирусыг нь устгах арга юм.
Зуны халуунд хөгшин, залуугүй хүн бүр хөлөрч, хулмас, шивэр гээд зарим нэг таагүй үнэрээсээ болж тавгүйтдэг нь нууц биш. Иймд хөлс, хулмас, шиврийг дарах олон аргаас нэгийг толилуулъя.
Улаан лоолийн шүүс хэт хөлрөхийг зогсоож, үнэр дарах шинж чанартайг Америкийн эмч нар судлан илрүүлсэн хүн зоныг баярлуулж байна. Ялангуяа халуун дулаан бүс нутгийнхан хулмас дарах хялбар аргыг эрэлхийлсээр шинэ зуунтай золгожээ. Хамар сэтлэм эвгүй үнэр эзэндээ ч, эргэн тойрныхондоо ч халагтай, балагтайг өгүүлж баршгүй. Орос авгайчуул хулмасгүй болсноо улаан лоольтой холбон тайлбарладаг ажээ. Таваас доошгүй литр усанд 500-600 мл улаан лоолийн шүүс хийж найруулаад уусмалаар нь хоёр сугаа ээлжлэн 15 минут шавшина. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтана. Ингэхээс гадна хоёр сугаа улаан лоолийн шүүс шингээсэн хөвөнгөөр өдөрт гурван удаа буюу өглөө, үд, оройд тус бүр 2-3 минут арчина. Эдгээрийн ачаар төдхөн таны суганы үнэр арилж, олны дунд санаа амар явах болно. Түүнчлэн улаан лоолийн хальсаар хөлөө арчвал шивэр дарагдана. Алга, дух, хүзүүгээ улаан лоолийн хальс буюу уусмалаар арчихад хөлсний үнэр арилдаг гэнэ.
Сэтгэгдэл