“Имарт” бөднийн өндгийг “бойжтол” нь дарж байна


Солонгосын сүлжээ дэлгүүр болох "Имарт” манай улсад үүд хаалгаа нээж эхлээд төдийлөн удаагүй ч иргэдийн сэтгэлд нийцсэн тав тухтай үйлчилгээ үзүүлдэг учраас чамгүй олон үйлчлүүлэгчтэй болсон. Хэрэглэгчийг хэрхэн хааны дайтай хүндлэх вэ? гэдгийг бусад сүлжээ дэлгүүрүүдэд хангалттай ойлгуулж чадсан нь бахархмаар.

 

Нээгдээд хэдхэн сар болж байгаа хэдий ч нийслэлчүүдийн ордог болсон ганц дэлгүүр нь болж чадсан "Имарт” үйлчлүүлэгчид дээ "шанаа” өгч эхэллээ. Учир юу вэ гэхээр манай сайтын редакцад нэгэн гомдол ирсэн юм.

Зуун мянга гаруй төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авсан "Имарт”-ын үйлчлүүлэгч гэртээ очоод худалдаж авсан бөднө шувууны өндгөө хэрэглэх гэтэл дотроос нь бараг бойжиж буй бөднө шувуу гараад ирсэн гэнэ. Өндөгнүүдийг цааш хагалаад үзтэл ихэнх нь бараг чанасан өндөг шиг болсон байх аж.

"Имарт” бараа нийлүүлэгч байгууллагуудынхаа бараа бүтээгдэхүүнийг маш өндөр шалгуураар шалгаж авдаг. Өглөө бүр шинэ бүтээгдэхүүнийг лангуун дээрээ өрдөг хэмээн сурталчилах боловч үнэн хэрэгтээ. Дэлгүүрийнхээ лангуу нь дээр шувууны  өндгийг боловсорч гүйцтэл нь байлгадаг юм шиг байна. Энэ байдлаас үзэхэд "Өглөө бүр шинэ хүнс” авчирч байгаа гэдэгт нь нүдтэй бүхэн эргэлзмээр...

 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.