Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр албан ёсоор эхэллээ. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп урьдчилсан байдлаар 270 мужийн 244 мужид ялалт байгуулжээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 215 мужид ялалт байгуулсан байна.
Одоогийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Хиларри Клинтоноос 29 мужад илүүрхэж байна . АНУ-ын ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгогдох магадлал өндөр байна. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгдсэн билээ. Хэрвээ Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдож ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсанаар Орос, Америк хоёр улс "Эв найрамдалтай” болж хамтаран ажиллах магадлал хэр өндөр байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Удахгүй хэдхэн цагийн дараа сонгуулийн дүн бүрэн гарсаны дараа бүх зүйл тодорхой болно.
Г.Нараа
Сэтгэгдэл