“KINCORA COPPER” БАЯН ТАЛ ТАЛБАЙД “ОЮУ ТОЛГОЙ”-ТОЙ ТӨСТЭЙ ОРД БАЙГАА ГЭСЭН ТААМГАА БАТАЛГААЖУУЛАВ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora Copper” компани "Оюу Толгой”-той төстэй өндөр агууламж бүхий зэс, алтны нөөц Баян тал талбайд байгаа гэсэн таамгаа баталгаажуулаад байна. Ингэснээр энэхүү орд нь энэ бүслүүр дэх I зэрэглэлийн шинэ орд болох магадлалтай болж байгаа гэдгийг "Kincora Copper” компани хөрөнгө оруулагчдад хандан гаргасан танилцуулгадаа дахин онцолсон байна.

"Kincora Copper”-ийн хувьд саяхан "High Power Exploration”-тай хийсэн хэлцлийнхээ дүнд Монгол дахь охин компаниудаа нэгтгэсэн байна. Ингэснээр Баян тал талбайн ордын хайгуулыг хийж байгаа аж. Мөн энэхүү хэлцлийн дүнд тус компани нийт 12 тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой болж байна.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Prophecy Development” компани мөнгө, зэсийн "Pulacayo" ордоо Швейцарьт төвтэй "Transamine” компанид худалдахаар зорьж байгаагаа мэдээлэв. Энэхүү орд нь олборлолт хийх эцсийн шатандаа ороод байгаа бөгөөд "Prophecy Development” компани Монголд Улаан Овоо эрчим хүчний нүүрсний уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа юм.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ИРГЭН | 2016/11/30 11:50
ЗӨВ ШҮҮ