Хонг Конг Улсын Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн азийн бүсийн тэмцээн энэ сарын 24-29-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцсон манай улсын тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтайгаар эх орондоо иржээ.
Тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг, тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрөлд оролцжээ. Улмаар 30 медальтайгаар эх орондоо ирээд байна.
Амжилт гаргасан тамирчдыг өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал нарын хүмүүс хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
Сэтгэгдэл