"Монгол” телевизээс зохион байгуулж буй "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгд каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ шалгарсан.
Тэрбээр эхний шатанд АНУ-ын каунтри дуучин Жорж Стрейтийн "Amarillo By Morning" дууг дуулж, тэнцсэн. Энэ талаар Америкийн урлагийн http://countryfancast.com/ сайтад http://countryfancast.com/mongolias-got-talent-george-strait-cover/ онцлон бичсэн байна. Уг мэдээний доор олон нийт "Бүх ноотыг нь яг л George Strait шиг төгс дуулжээ. Биширмээр авъяастай залуу юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Э.Энх-Эрдэнэ финалийн шатанд шалгаран үлдээд байна.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/476635.htm
Сэтгэгдэл