Н.Алтанхуягийн өмгөөлөгч шаардлага хүргүүлжээ


Н.Алтанхуягийн өмгөөлөгч шаардлага хүргүүлжээМонгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өнгөрсөн 11 сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлж, улмаар дөрвөн цаг орчим байцаалт авсан үйл явлын талаар бид мэдээлсэн билээ.

 

Түүнийг ямар шалтгаанаар байцаасан талаар албаныхан одоог хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийг долоон давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, хууль бусаар хөрөнгөжсөн асуудлаасаа болж шударга бусын хонгил руу орох уу гэх мэдээлэл гарах болсон юм.

 

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Н.Алтанхуягийн өмгөөлөгч О.Чулуунчимэг ZUV.MN сайт удирдлагуудад шаардлага хүргүүлжээ.

 

Тус шаардлагад "Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч О.Чулуунчимэг миннй бие Н.Алтанхуягнйн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 

2013 оноос Авилгатай Тэмцэх Газар тодорхой улс төрчдийн захиалгаар, даалгавраар Н.Алтанхуягийг ерөнхий сайд байх үеэс хилс хэрэгт холбогдуулах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд түүний төрсөн хүүхэд, ах дүү, зөвлөх, туслах, эхнэрийг нь хилс хэрэгт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үйл ажиллагаа явуулж байгааг миний үйлчлүүлэгч өдийг хүртэл дуугүй өнгөрөөсөн.

 

Гэтэл Ганболд овоггой Гансүх та өөрийн эзэмшлийн ZUV.MN сайтаар 2016 оны 12-р сарын 01-ний одөр Норов овогтой Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг унагаах зорилгоор захиалгатай, илт худал мэдээлэл тараах боллоо.

 

 

Тодруулбал 2016 оны 12-р сарын 01-ний өдөр Ганболд овогтой Гансүх та өөрийн эзэмшлийн ZUV.MN сайтаар Н.Алтанхуяг 7 давхар шилэн барилгаасаа болж шударга бусын хонгил руу орох уу? гэсэн гарчигтайгаар худал мэдээлал тараасан ба тэрхүү мэдээлэлд манай үйлчлүүлэгчийг өөрийнхөө шилэн барилгыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдгээс авахуулаад илт үндэслэлгүй зүйлүүд бичсэн байдаг.

 

Дээрх сайтуудад дурдагдсан шиг үндэслэлгүй хөрөнгөжсөн, 4.2 тэрбум төгрөгийн хууль бус тендэрийн санхүүжилт бүхий асуудал, хувьдаа шилэн барилга барьсан асуудал байхгүй.

 

Иймд иргэн Г.Гансүх та Н.Алтанхуяг 7 давхар шилэн барилгаасаа болж шударга бусын хонгил руу орох уу? гэсэн гарчигтайгаар өөрийн эзэмшлийн ZUV.MN сайтаар 2016 оны 12-р сарыи 01-ний өдөр Норов овогтой Алтанхуягийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг худал мэдээлэл тарааж гутаасан үйлдлээ залруулж, манай үйлчлүүлэгчээс албан ёсоор уучлалт гуйн мэдээг тараасан арга, хэлбэрээр залруулга хийнэ гэдэгт найдаж энэхүү хүсэлтийг хүргүүлсэн ба энэ талаар иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа болно.

 

Хэрвээ та бусдыг ямар ч шилэн барилга байшингүй байхад түүнийгээ бий болгон дээр нь шүүхийн байгууллага мэт түүнийг хууийн байгууллага дуудсан нь үндэслэлтэй, ойлгомжтой гэх зэргээр үйлчлүүлэгчийн маань нэр хүндийг илтэд унагаасан үйлдэлдээ уучлалт гуйж, мэдээг тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхгүй бол үүнтэй холбогдон гарах гэм хорын хохиролыг нэмж нэхэмжлэх болно. Түүнчлэн таны бусдыг гүтгэсэн үйлдлийг холбогдох цагдаагийн байгууллагад мэдээлэх ба тэрхүү хууль бус гүтгэлгээ тарааж буй сайтуудыг цаашид ажиллах эрхтэй эсэх асуудлыг зохих газарт нь хүсэлт тавьж шийдвэрлүүлэх болохыг анхааруулж байна” хэмээсэн байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.