Та үхсэний дараа амьдрал байдагт итгэдэг үү? Тэгвэл эртний соёл иргэншилт Египетчүүд үүнд итгэдэг байжээ.Тэдний үзлээр хүн хойд насандаа жаргалтай сайхан амьдрал олохын тулд бурхны номын олон маань,тарни мэддэг байх ёстой аж.Үүнээс үүдэн лам нар эзэн Фараон болон сурвалжтан,баячуудад зориулан тусгай маань,тарин зохиодог байсан бөгөөд НТӨ 2 мянган жилийн үед эдгээрийг үндэслэн тарнийн түүвэр "Үхэгсэдийн судар зохиогджээ.Лам нар уг Үхэгсэдийн сударыг баримтлан явбаас хойд насны зол жаргалтай амьдралд өчүүхэн ч саад тотгор учрахгүй хэмээн номлодог байлаа.
"Үхэгсэдийн сударт” эрлэгийн орон дахь Осирис бурхны шүүхийн байдлыг зурж дүрсэлсэн байдаг ба эрлэгийн хаан Осирис бурхан эрхэмсэг дээдийн бүх тэмдэг,эрх дарх бүхий тэнд морилон суугааа харагдана.Дээд талд нь 42 бурхдын дүр зураастай үзэгдэнэ.Танхимын төвд байх жигнүүр дээр Гор болон Анибус бурхад тухайн нас барагчийн зүрхийг жигнэж байна.Жигнүүрийн нэг таваг дээр зүрх,нөгөө дээр нь үнэн шударгын бурхны баримал тавиастай.Хэрэв тухайн нас барагч хүн дэлхий дээр үнэнч шударга амьдарсан байвал жигнүүрийн хоёр жин тэнцэх бөгөөд эсрэгээрээ нүгэл хилэнц нь их бол баримал бурханаас илүү хүнд байдаг аж.Үнэнч шударга байгсдыг диваажин буюу дараагийн амьдрал руу нь илгээж,нүгэлтэн этгээдийг мангаст идэш болгон өгч байгаа нь сударт дүрслэгдсэн байдаг аж.Нас барагч эхлээд Осирис бурханд дараа нь 12 бурханд хандан үйлдсэн нүглээ наминчлан гуйна.Хойд насандаа диваажинд сайхан амьдрахийн тулд сударт бичигдсэн маань,тарнийг цээжлэх ёстой.Гэхдээ үхэгсэдийн судар нь өндөр үнэ өртөгтэй тул жирийн иргэн,ядууст хүртээлгүй эд байв.
Сэтгэгдэл