Улсын драмын эрдмийн театр энэ өдрүүдэд 85 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд "Алтан тайзны эзэд -Бид мартахгүй” үзэсгэлэнг энэ сарын 16-нд нээхээр төлөвлөжээ.
Энэхүү үзэсгэлэнг угтан найруулагч, орчуулагч, урлаг судлаач Хо.Нацагдорж гэх нэгэн эрхмийн тухай дурсамж ярилцлагыг уншигч олондоо хүргэхийг зорьсон юм. Ингээд Хо.Нацагдоржийн гэргий Ё.Батсүх гуайн гэрийг зорилоо. Ё.Батсүх гуайн хувьд мөн л урлагийн зам мөрөөр амьдарч ирсэн, УДЭТ хэмээх "урлагын алтан сүм”-д залуу насаа үдсэн эрхэм юм.
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайн. Сайн байна уу. Утсаар ярьсан охин уу? Би чинь нөхрөө магтах л үүрэгтэй болж байгаа юм уу даа?
-УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Энэ хүрээнд л таныг зорьж ирлээ?
-Тийм ээ. Түүхэн ой өнөө жил тохиож байгаа. Манай театрынхан биднийг үргэлж хүндэтгэн хүлээж авдаг. Сайхан санагддаг.
-"Алтан тайзны эзэд -Бид мартахгүй” үзэсгэлэн удахгүй нээгдэнэ. Энэ үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг нь Хо. Нацагдорж гуайн амьдрал уран бүтээлийн тухай түүх байх нь. Энэ эрхэм хүнтэй хэрхэн танилцаж, гэр бүл болж байсан тухай яриагаа эхлүүлье ?
-Анх сургууль төгсөөд театрт ирсний дараа жүжгийн хяналт болохоор л нэг хүнээс бүгд учиргүй эмээнэ. Тухайн үед хяналт, шалгалт гэж тоймгүй их. Тэр их айдаг, эмээдэг хүн нь Хо.Нацагдорж байсан билээ. Нэг өдөр манай ангийнхан "Чамайг Соёлын яамны Уран бүтээлийн хэлтсийн Хо дарга нэг л биш харцаар хараад байна” гэдэг байгаа. Би ч тоосонгүй. Тухайн үед би 20-хон настай жаахан охин байсан. Гэтэл театрынхан бригадаар явж ирчхээд дахиад бригадаар гарах гээд бэлдэж байтал Д.Сувд орж ирсэнээ "Батсүх ээ, чи явахаа больсон байна” гэлээ. Тэгсэн чинь Хо "Дөшин жирмийнхэн” жүжигт намайг буфетны худалдагчийн жижигхэн дүрд тавьчхаж. Хо тухайн үед тэр жүжгийг найруулж байсан юм. Намайг эрүүлж л байгаа царай нь тэр.
Би Хо. Нацагдоржийг зурагтаар гарахаар нь дүү нартаа "Энэ хүн надад сайн. Гэхдээ би "архичин” хүнтэй суухгүй” гэдэг байж билээ. Гэхдээ бид гэр бүл болсон. Хамт амьдраад ирэхээр тэр хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Бид хэрэлдэж муудалцаж үзээгүй. Тэр хүнийг харахаар л зөөлөн дуугарч, зөөлөн яримаар бодол төрнө. Тэр хүнээс би хүнийг хүндэлж, хайрлахыг сурсан. Өглөө маш их эрт босно. Ажил хийж байгаа орчноо маш цэвэр байлгана. Архи уудаг хүнтэй суулаа гээд би ядарч зовоогүй. Маш их халамжтай хүн байсан. Хүүхдүүдээ их сайхан асарна. Ер нь архи уухаас өөр өөгүй. Гэхдээ архи уухаараа илүү сайхан ааштай болчихно. Илүү их ажиллана, онгод нь ордог байсан юм уу даа. Архи уулаа гээд ажлаа алдаж байгаагүй. Их хайран. Одоо байсан бол 80 нас л хүрч байх байсан.
-Гавъяат жүжигчин Ч.Алтан-Өлзий танайхыг хана дүүрэн номтой айл байсан хэмээн дурсан ярьсан байна лээ?
-Тийм ээ, хана дүүрэн номтой байсан. Намайг тийм өнгийн хавтастай тийм ном аваад ир гэнэ. Би олохгүй. Өөрөө дор нь олно. Манай хүн номнуудаа хавтасны өнгө, автороор нь хэлнэ. Тухайн үед би "Арын албаныхан” гэдэг номыг нь "хулгайлаад” Галсанжав гуайд аваачаад өгчихсөн. Гэтэл театрт нэг нь уншиж байгаад орхисныг манай хүн олоод харчихаж, өөрийнхөө ном гэдгийг ч мэдсэн байгаа юм. Яаж мэдсэн гэхээр Хо бүх номныхоо 17 дугаар хуудсанд гарынхаа үсгийг зурдаг байсан юм билээ. Тэгээд номоо олчихсон. Гэртээ ирчхээд "За Батсүх ээ, чи миний энэ /мөр/дээр суу, энд/толгой/ сууж болохгүй” гэж байсан. Би жигтэйхэн гэмшиж билээ. Номнуудаа хачин цэвэрхэн хэрэглэж, нандигнана. Хуудсыг нь жаахан нугалахад ч дургүй. Сонин хүртэл муухай болгож хуйлж бөөрөнхийлөхөд дургүй.
-Хо. Нацагдорж гуайн тухай дурсамжууд, баримтууд их цөөхөн юм байна?
-Мундаг багш, мундаг илтгэгч, орчуулагч, урлаг судлаач, найруулагч хүн байсан. Тухайн үеийн урлагийнхан бүгд л Хо-г багшаа гэнэ. Судалгаа хийхгүй болохоор мартагдах нь аргагүй. Гэхдээ одоо СУИС төгссөн хүн Ч.Лодойдамба гуайг мэдэхгүй байна шүү дээ. Хэцүү еэ. Судлахгүй, уншихгүй байна.
-Орчуулга их хийдэг байв уу. Орчуулсан бүтээлүүдээс нь байгаа юу?
-Бүгд байгаа. Орчуулж үлдээсэн маш их юмнууд бий. Орчуулсан юмнуудаас нь СУИС-ийн багш авч яваад өөрийнхөө нэрээр гаргаж байсан ч удаа бий.
Хо чинь гурван дээр дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Тухайн үед хойно суралцаж байхад нь Гадаад яамнаас авах гэхэд нь урлаг судлаач, найруулагчийн ангийг сонгож, суралцсан байдаг билээ. Орос хэлийг нэвтэрхий сайн мэднэ. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын гээд бүх чиглэлээр их уншиж судална. Тэр үеийн сэхээтнүүдийн нэг байсан шүү дээ. Энэ хүнээс сурах юм маш их байсан.
- Хичнээн жүжиг найруулсан байдаг юм бол. Найруулагчийнх нь хувьд юу хэлмээр байна?
- "Нандин эрдэнэ”, ""Дөшин жирмийнхэн”, "Хурлын дараа” "Ширүүн тулааны өмнө” гэх мэт жүжгүүд найруулсан. Мөн тухайн үед тавигдсан ихэнх жүжгүүдэд зөвлөх хийж байсан.Найруулагчид чинь дуугаа өндөрсгөөд л байдаг ш дээ. Гэтэл манай хүн бол тэгэхгүй. Бүүр болохгүй бол "Ээ үмбүү” гэдэг байж билээ. Намайг нэг жаахан ширүүхэн дуугарахаар "Чимээгүй хана дуулна” гэдэг.
-Мөрөөдөл нь юу байсан бэ?
-Их сайн найруулагч л болох хүсэлтэй байсан. Мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог шүү.
-Ярилцсан танд баярлалаа

П.ГОО
ОЛлоо.мн
ОЛлоо.мн
Сэтгэгдэл