Пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлтэй газраас худалдан аваарай


Пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлтэй газраас худалдан аваарайШинэ жилийн баяртай холбогдуулан иргэддээ зарим анхааруулах мэдээллийг багцлан хүргэж байна. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг.

 

Шинэ жилийн баяртай холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх  шалгалтыг зохион байгуулж байна.

 

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр, үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тогтоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд хамрагдах юм байна.

 

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ гэмтээжээ.

 

 

Иймд, иргэн та чанар, аюулгүйн шаардлага хангаагүй хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус, стандартын шаардлага хангаагүй, заавар, тайлбаргүй,  баталгаагүй пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх, зарж борлуулахгүй байх,

 

Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа /шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх,

 

Насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх, ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.