Төрийн үйлчилгээ хүнд суртал, явдал чирэгдэлтэй байх ёсгүй. Гэвч тийм байх ёстой юм шиг байсаар дасал болчихсон байна. Тэгвэл Хан-Уул дүүрэг ийм дасал болсон хэвшлийг эвдэж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
Тэд төр захиргааны төв байрын өмнөх авто зогсоолыг үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд нээлттэй болгож өгсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн байранд үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны хэлтэс албад цайны цаг харгалзахгүйгээр иргэддээ үйлчлэхээр болсон байна.
Ер нь эд ачаалалтай ажлын оргил цагт төрийн байгууллагууд цайны цаг гэж бүтэн цагаар хаалгаа барих нь бий. Тэгвэл Хан-Уул дүүрэг энэ хэвшлийг халж, иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай, тасралтгүйгээр хүргэж эхэллээ. Хан-Уул дүүргийн удирдлагуудын гаргасан уг шийдвэрийг иргэд талархан хүлээн авч байна.
Сэтгэгдэл