Орон нутгийн сонгууль өнгөрч, сум дүүргүүд шинэ ИТХ-ын төлөөлөгчдөө сонгон, Засаг даргаа томилж нутгийн Засаг захиргааны байгууллагууд ажилдаа орсоор сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч Нийслэл хотын төвийн томоохон дүүргүүдийн нэг Баянзүрх дүүрэгт шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид нь ажилдаа ороогүй, засаг дарга нь томилогдоогүй байсаар.
Үүний шалтгаан нь тус дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн хэд хэдэн нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасантай холбоотой. Нэгэнт мөнгө тараасан баримтууд нь холбогдох газар очиж шалгагдаж дуусах хүртэл тодорхой хугацаа орох зүйн хэрэг.
Дүүргийн ИТХ-ын сонгуулиар 41 суудлаас АН 22 суудал авсан гэдэг ч үүнээс 6 нэр дэвшигчийг мөнгө тарааж иргэдийн саналыг худалдан авсан шалтгаанаар цагдаа шүүхийн байгууллага шалгаж, эхнээсээ хуулийн байгууллагаас тэдний мөнгө тараасан гэдгийг нь нотолсон шийдвэрт үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэр бүхий нэр дэвшигчдийг ИТХ-ын нэрийн жагсаалтаас хасаж, тухайн тойрогууд дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн боловч сонгогчдын саналыг худалдан авсантай холбоотойгоор Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулъя.
Ийнхүү цагаан дээр хараар бичсэн хууль хэрэгжсэн атал өнөөдөр Баянзүрх дүүргийн АН-ын зүгээс асуудлыг улс төржүүлж, МАН хүч түрэн дүүргийн ИТХ-ын асуудалд хандаж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхийн тулд элдэв аргаар буруу ташаа мэдээлэл цацаж байгаа нь харамсалтай. Ямартай Сонгуулийн хорооны дээрх тогтоол ёсоор бол Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1, 14, 19-р тойрогт дахин сонгууль явуулах нь тодорхой болжээ.
Түүнчлэн ИТХ-ын сонгуульд АН-ын нэр дэвшигчид зөвхөн дээрх тойргуудад биш нийтдээ 10 гаруй тойргуудад бэлэн мөнгө тарааж, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авсан тухай баримтууд холбогдох газруудад нь очсон байгаа гэнэ. Эдгээр баримтуудаас зөвхөн нэг нотлох баримт болох дүрс бичлэгийг хүргэе.
Сэтгэгдэл