Монголын Зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны 88 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн хүрээг тохиолдуулан өнөөдөр үе үеийн зохиолчид Монгол орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн ойн хүрээнд өнөөдөр МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2016” наадам Соёл Урлагийн их сургуульд зохион байгаалах юм.
"Алтан өд” наадмыг анх 2001 онд МЗЭ-ээс санаачлан зохион байгуулж байсан бөгөөд тухайн онд гарсан шилдэг яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолын бүтээлийг шалгаруулдаг утга зохиолын томоохон арга хэмжээ юм.
Bolod.mn
Сэтгэгдэл