ТҮЦ-ЭЭ АЧУУЛСАН ӨНДӨР НАСТНЫ БИЕ МУУДЖЭЭ


ТҮЦ-ЭЭ АЧУУЛСАН ӨНДӨР НАСТНЫ БИЕ МУУДЖЭЭАвтобусны буудлуудын ойролцоох "ТҮЦ”-үүдийг  стандартын шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар буулгах шийдвэр гараад байгаа. Энэ дагуу эдгээр түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байгаа юм. Харин худалдаа эрхлэгчид хотын захиргаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч газрын албаныхан цагдаагийн алба хаагчидай  хамтран ачиж байгаа.

Тэгвэл өнөө өглөө 120-ийн автобусны буудалд байрлах ТҮЦ-ийг  ачихаар оролдох үеэр эзэн нь болох 62 настай эмгэн ухаан алдан унажээ. Ойр хавьд байсан иргэд түргэн тусламж дуудан эмээг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор эмгэн харвалтын шинж тэмдэгтэй эмнэлэгт  байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн жил банкнаас 10 сая төгрөгийн зээл авч, уг ТҮЦ-ийг ажиллуулж эхэлсэн байна.Банкны зээлээ төлж дуусгалгүй ТҮЦ-ээ ачуулах болсон  өндөр настан ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн байна. 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
ЦАГААН САР | 2017/01/10 16:29
МУУ ШҮҮ