Москвагийн төвд дэлбэрэлт боллоо


ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах автобусны буудалд өчигдөр /12.07/ орой дэлбэрэлт болсон талаар ИТАР ТАСС дамжууллаа.

Москвагийн Покровка гудамжны, 19 байрны ойролцоох автобусны буудалд болсон дэлбэрэлтээр ойр орчмын барилга байгууламжийн цонх хагарч, шилний хагархайнаас хүмүүс дөрвөн хүн гэмтэл авсан байна.

Одоогийн байдлаар хэргийн газар Москва хотын цагдаагийн мөрдөн байцаах баг ажиллаж байгаа юм. "Танхайрал" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, гэмт этгээдүүдийг баривчлахад шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж эх сурвалж мэдээллээ.

Дэлбэрэлтийн шалтгаан тодорхой болоогүй байгаа ч автобусны буудлын хажуугаар өнгөрч байсан машинаас эсвэл дээд өндөр барилга дээрээс гар хийцийн бөмбөг шидсэн байж магадгүй гэж Москва хотын цагдаагийнхан таамаглаж байна.

Эх сурвалж: ИТАР ТАСС


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.