Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд
-Хотын аялал жуулчалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх
-Цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, "Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
-Иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүс, Туул голын эргээр хэв журам сахиулах морин% завьт, машинт эргүүлийг аялал, жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах
-Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, МОХ-ны хамтарсан "Оюутан цагдаа” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм.
Сэтгэгдэл