Энэ намрын УИХ-ын чуулганы гол асуудлын нэг "Эрдэнэт"-ийн 49 хувь хувийн компанийх байх уу, эсвэл төрийн мэдэлд шилжих үү гэдэг асуулт дээр л үргэлжлээд өнгөрөх шиг боллоо. Гэхдээ УИХ чуулганы завсарлах хугацаа ойртоод байдаг. Гэтэл өнөө хэрүүлийн алим болсон "Эрдэнэт"-ийн асуулад хэвээрээ л байна.
Харин УИХ-ын намрын чуулганыг ирэх баасан гариг буюу энэ сарын 10-ны өдөр завсарлах хуулийн хугацаатай. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Энэ тухай мэдээлэл гармагц иргэд Эрдэнэтийн асуудлыг шийдэхгүй завсарлах гэж байгаа нь эрх баригч МАН 49 хувийг авсан нөхдүүдтэй "нам нийлж, сэм хуйвалдсан” хэрэг хэмээн хардаж эхэллээ.
Уг нь энэ асуудлыг шалгасан ажлыйн хэсгийнхэн "Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-ын шийдэх ёстой асуудлыг дур мэдэн шийдсэн байна. Мөн 49 хувийг авсан мөнгөний асуудал но-той байна тиймээс төрд уг хувийг шилжжүлэн авах нь зүйтэй" гэж дүгнэсэн байдаг.
Өнгөрсөн зунаас эхлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёрын хийсэн тэмцэл ингээд цэг тавигдах гэж байна.Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн талаар энэ лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд баасан гаригт чуулганаар хэлэлцүүлэхээр шийдээд байна. Харин уг асуудлаар УИХ ямар шийдвэр гаргахыг таахад эрт байна.
Үнэхээр "Эрдэнэт"-ийг луйвардаж авсан бол Монголчууд, монголын төр өнөөгийн эдийн засгийн "ганц саалийн үнээ"-гээ тавиад туучихсантай ялгаагүй болох биз ээ.
ЧОЙ
Сэтгэгдэл