
Хувийн автобус компаниуд өнөөдрөөс эхлэн ажилт хаялт зарласан байна. Ажил хаялт зарлах болсон шалтгаан нь тэд сүүлийн гурван сарын цалингаа авч чадахгүй байгаатай холбоотой гэнэ. Учир нь "Смарт карт” компаниас автобус компаниудад мөнгийг нь цаг хугацаанд нь олгоогүй тул ийнхүү цалингаа тавьж чадахгүй хүнд байдалд хүрээд байгаа бололтой.
Одоогийн байдлаар Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл, Мяралзаа зэрэг компаниудын автобус үйлчилгээнд явж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл