Эх дэлхийд амьдрах долоон тэрбум хүнээс өөрийн хайртай хүнээ олсны баяр тохиоход хэдхэн хоног үлдлээ. Энэ өдөр хосуудын хувьд үнсэлт, vзвэр, халуун ванн гээд юу ч байж болно.
Харин зарим хосуудын хувьд хайрттайгаа цагийг хэрхэн өнгөрөөх талаар хараахан төлөвлөж амжаагүй бол бидний зүгээс дуулгах таатай мэдээ байна.
Дуу, дүрсний өндөр чанар, тухтай зөөлөн сандал, үүдээр нь өнгөрөх төдийд л өөрийн эрхгүй татах попкорны үнэр гээд л кино үзэх орчин нөхцөл төгс бүрдсэн газар хайртынхаа гарыг атган суугаад, романтик дурлалын ертөнцөөр аялбал сайхан биш гэж үү?
Үзэгчдийн хувьд кино үзэх орчин хамгаас чухал гэдэг нь ойлгомжтой. Хаана, хэнтэй, ямар кино үзэхээс шалтгаалаад тухайн киноноос авах кайф янз бүр байх нь бий.
Тэгвэл RedHero 3D vip cinema 2-р сарын 13, 14-ний өдрүүдэд валентины баярт зориулан "Happy Valentine” нэрийн хүрээнд 2-3 төрлийн киног сонгон авч монгол subtitle (хадмал орчуулга)-тайгаар хүргэх гэж байна. Тус өдрүүдийн үзлэг нь VIP болон SPECIAL гэсэн 2 төрлөөр явагдана.
VIP үйлчилгээ нь 13,14-ний өдрүүдэд 15:00 , 18:00 цагуудад явагдах бөгөөд нэг удаагийн үзвэртээ 10-хан хосын захиалга авна.
Харин SPECIAL нь мөн 13,14-ний өдрүүдийн 21:00 цагт явагдана. Өөрөөр хэлбэл та энэ өдрүүдэд зөвхөн 2-уулахнаа үзэх боломж юм.
Мөн хайрын баярын бэлэг зөвхөн энэ биш гэдгийг дуулгая. Нэг удаагийн үзвэртээ 10-хан хосын захиалга авах VIP нь
- Хүн бүрт хундага дарс (red wine)
- Улаан Сарнай (бүсгүйчүүддээ зориулан)
- Амтат Шоколад (залуусдаа зориулан)
- Зүрхэн Пицца
- Movie + Popcorn зэргийг бэлэглэх бөгөөд энэ бүгд ердөө 65000 төгрөгний үнэтэй.
Харин тав тухтай орчинд "Зөвхөн 2-уулахнаа” үзэх боломжтой SPECIAL нь
- Red Wine (1 bottle)
- Улаан Сарнай (бүсгүйдээ зориулан)
- Амтат Шоколад (залуудаа зориулан)
- Зүрхэн Пицца
- Movie + Popcorn
Энэ бүхэн хосоороо ердөө 165000₮ болно.
Нэмж дуулгахад манайх цөөхөн захиалга авах тул та RedHero 3D vip cinema-г зорьж хайрын баяраа мартагдахааргүй дурсамжтай үлдээгээрэй. Өөрийн хайраа илчилж, бие биенээ насан туршдаа хайрлахаа амладаг гэгээн хайрын баяраараа та аз жаргалаа мөнхлөнө гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл