Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган болно


Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган болно

 

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг 2017 оны 2-р сарын 15-ны өдөр МҮХАҮТанхимд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох барилгын материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл тодорхой бус байгаагаас тэдний үйл ажиллагаа доголдож, төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд үр дүнгээ өгөөгүйгээс барилгын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байна.

Тиймээс салбарт тулгарч буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд БХБЯам, НЗДТГазар, МҮХАҮТанхим, МБҮАссоциаци, МБМҮХолбоо, Барилга.МН болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

Чуулганд Барилга, барилгын материалын чиглэлээр Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, МУ-ын ЭЗ-ийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Барилгын материалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монголын барилгын зах зээлд нэвтрэх хялбар арга зам, Барилгын материалын ханган нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, Барилгын материалын зах зээл дэх төрийн бодлого оролцоо, Барилгын материалын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагыг "Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган”-д оролцохыг урьж байна.

Бүртгэл дуусах хугацаа: 2017 оны 2 сарын 10-ны өдөр
Бүртгэлийн хураамж: 50.000 ₮
(МҮХАҮТ, МБҮА, МБМҮХ, Barilga.mn гишүүн байгууллага бол 20.000₮)

Бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.