Уушгиа гурав хоногт цэвэрлэх арга


 
Яагаад уушгиа цэвэрлэх ёстой вэ 
Хүний биеийн гол цул эрхтнүүдийн нэг бол уушги билээ. Одоогийн утаатай нийгэмд уушигны үйл ажиллагаа эрс мууддаг бөгөөд мөн хөө тортогтой эсвэл нян бактериуд уушгины хананд бэхлэгдэн түүний идэвхитэй үйл ажиллагааг бууруулдаг байна. Ингэснээр хангалттай хүчил төрөгч авахгүй байснаар хүний дархлааны систем муудах, ханиад томуу тусах, бүр цаашлаад хорт хавдар үүсэх аюултай. Тиймээс хүмүүс ямар нэгэн аргаар уушгиа сайн цэвэрлэх ёстой ба дэглэмийн аргаар хэрхэн уушгиа цэвэрлэх талаар орууллаа.
 
Доор дурдсан дэглэмийг хамгийн багадаа 3 өдөр баримтлах ёстой 
- Өглөөний цай уухын өмнө 2 ширхэг лимон эсвэл хагас аяга лимоны шүүсийг 300грам  халуун устай хольж найруулан уух
- Өглөөний цайгаа ууж байх зуураа 300грам хан боргоцой эсвэл усан үзэмний шүүс уух. Энэ таны амьсгалын замын үйл ажиллагааг дэмждэг.
- Өглөөний цай болон өдрийн цайны хооронд 300грам цэвэр луувангийн шүүс уух
- Оройн хоолны үеээр та 400грам кали ихээр агуулсан жүүс хэрэглэх. Үүнд: помидори, жүрж, хүрэн манжин, яншуй , эсвэл бананы шүүсний аль нэгэн байж болно. 
- Унтахын өмнө та 400грам аньсны шүүс хэрэглэх хэрэгтэй. Аньс нь бактеритай идэвхтэй тэмцдэг ялангуяа уушигны элдэв бактерийг эсэргүүцдэг юм. 
- Мөн та 20 мин халуун шүршүүрт унтахынхаа өмнө орох. Энэ нь мөн уушги болон хамрын хөндий гээд амьсгалын замын үйл ажиллагаанд сайн.  
- Энэ дэглэмийн үеээр та өдөрт доод тал нь 30мин уушгины дасгал хийх бөгөөд энэ нь та уушгиа дүүртэл амьсгалж мөн шавхагдтал гаргах гэх мэтээр хийнэ. 
 
Эдгээрийг 3 хоног хэрэглэсний дараа таны уушги мэдэгдэхүйц түвшинд сайн ажиллах бөгөөд тамхи их хэрэглэдэг хүмүүс бол энэ дэглэмийг өдөр тутамдаа хэвшүүлэх хэрэгтэй. 
 
 
Үндэстэн агентлаг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.