Дипломатын ёс зүйг таслагчид
Олон Улсын дипломат ёс нэн эртний нарийн зохицуулагдсан дэг, жаяг уламжлалтай байсан. Элчин гэдэг нь элбэн тохинуулах, эв эеийг сахиулах эл улсын төлөөний хүн. Элбэн тохинхуулах, эеээр засах нь Монголчуудын элчин ёсны ухаан буюу дипломат дэг ёс. Энэ ухаан Хүн гүрэнээс наашилж Чингис хааны үед улам боловсронгүй болж хөгжсөөр өнөөг хүрч ирсэн. Өөрөөр хэлбэл 2000 гаруй жилийн үүх түүх, уламжлалтай. Монголчууд гадаад орноос ирсэн элчинг цагаан эсгий дээр тосч буулгаад хоёр галын дундуур оруулж ариусгаад тусгай орд өргөөнд оруулж биеийн алжаалыг тайлан амраасны дараа хэрэг явдалаа хэлэлцдэг ёстой байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ бүгдийг уландаа гишгилж мартаж орхижээ. Тэр битгий хэл хувь хүний ёс зүйн хувьд нохойноос дор хүн дипломат албанд шургалан Монгол Улсын нэр хүндийг унгах явдал хэвийн үзэгдэл мэт болсон байна. Монгол гүрний элчин ёсонд хамгийн чухал зүйл бол "Үгтэй хүний үгийг авах” журам байжээ. Аливаа Улсын элчин эхлээд ам нээж үг дуугарахаас "Ажил”-аа эхэлдэг хуультай. Хуулийг хэн зөрчинө, түүнийг яллах ёстой. Ийм л яллах ёстой хүмүүс олширсоор байна. Тэдний нэг нь Монгол Улсаа төлөөлөн Эрээн хотод суугаа Консул Л.Золзаяа аж.
Баримт:1
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Л.Золзаяа болон визны ажилтан Болормаа нартай хамтран Виз дамлан наймаалдаг "Ченж”үүдийг баривчлах үйл ажиллагааг Монгол болон Хятад иргэд, компаниудын гомдол, хүсэлтийн дагуу БНХАУ-ын Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн ажилтанууд 2016 онд хоёр удаа явуулсан байна. "БНХАУ-ын Эрээн хотод байрлах Монгол Улсын консулын виз олгох байрнаас виз дамлан наймаалдаг эрэгтэй, эмэгтэй 10 гаруй хүмүүсийг удаа дараагийн үйлдэлүүдийг үндэслэн баривчилжээ. Баривчилгааны явцад дараах Хятад иргэд ийнхүү байцаалт өгчээ.
- БНХАУ-ын иргэн SHAO SHAN гэгч 45 орчим насны эрэгтэйн өгсөн мэдүүлэг: Би өөрийн орны иргэдээс нэг паспортын үндсэн үнэ дээр 300 юань нэмж "өдөрт нь гаргаж” өгөхөөр авдаг минь үнэн. Би бүх мөнгийг авч чаддаггүй ба Консул Л. Золзаяад болон визны ажилтан Болормаа гэдэг хоёр хүнд виз өдөрт нь гаргуулахын тулд нэг паспорт бүрт 200 юанийн авилгал хураамж нэмж өгч байж гаргуулдаг юм. Уг мөнгийг ихэвчлэн Болормаа гэдэг визний ажилтаны гарт өгдөг Консул Л.Золзаяаад хаягаа өгч байсан. Болормаа хэлэхдээ манай дарга 150 юанийг, ихэнх мөнгийг авдаг шүү гэж байсан. Би нэг паспорт дээрээс 15-20 юань илүү гаргаж олдог хэмээн мэдүүлсэн байна. Энэ Хятад ченж залуу бүх ченж нарын урилгыг нэгтгэн өдөрт нь /WE CHATAAR/ паспортын зургийг нь Монголын ГХЯ-ны урилга бичигч Батбилэг гэдэг ажилтантай холбогдон явуулж урилга нь эчнээ маягаар хийгддэг. Мөн Батбилэгт бас тусгай тодорхой хураамж буюу нэг визэнд 80-100 юань өгдөг гэж мэдүүлсэн. Өөр бусад ченж нар бүгд атаархаж өөр хоорондоо Монголын талаас урилга ирэхгүй бол хэцүүдэж бидний орлого үгүй болно гэж ярилцдаг аж. Энэ Хятад залуу Эрээн дэх өөрийн хүнсний мухлагийн гадна хаяг ба хуурамч тамга дээрээ "Монгол Улсын визийг Эрээн хотод олгох тусгай төв” гэж бичүүлэн хийлгэж хуурамч тамга тэмдэг ашиглан /ПИО баримт/ тамгалаж үнэ бичин өгч Албан ёсны болгож санхүүгийн баримт үйлддэгийг тус улсын эрүүгийн цагдаа, тагнуулынхан илрүүлсэн. Консул Л.Заяагаар ахлуулсан визны наймааны тусгай төвийн үйлдэлд нь Хятад улсын иргэд дургүйцэн баримтжуулж гомдол гаргасан нь ийм байдалд хүргэв. Энэхүү баримтуудыг бичлэгээр нь дараагийн удаа хүргүүлнэ гэдгээ Хятад иргэд илэрхийлсэн байна.
- БНХАУ-ын иргэн Жаранцэцэг /40 орчим настай/ Өвөр Монгол эмэгтэйн мэдүүлэг: Би нэг паспорт дээр виз хийлгэж өдөрт нь гаргуулахын тулд 300 юань нэмж авч Консулын дарга Л.Золзаяад болон визны ажилтан Болормаа нарт 200 юанийг бэлэн төлдөг. Нэг виз хийлгүүлэхэд би 20 юаны ашиг авдаг ба консулын дарга, визны ажилтан эмэгтэй нарт өгдөг юанаас миний авдаг мөнгө хамаагүй бага гээд өдөрт нь Монголын гадаад яамнаас урилга ирүүлэхийн тулд Монгол талд бас өндөр хахууль хураамжаа төлдөг, мөн паспортаа өдөрт нь виз даруулж авахын тулд консулынханд орой гадуур хоолны газар уулзан тооцоо нийлж өгдөг. Мөнгөө өгөөгүй буюу дутаасан тохиолдолд консулын дарга виз дээр гарын үсэг зурдаггүй "их үнэтэй гарын үсэгтэй” гэжээ.
- Бусад ченжүүд: Жижиг ченжүүд нь 5-10 юаний ашиг олдог хүмүүс юм. SHAO SHAN ба Жаранхуар нар Монголын ГХЯ-тай шууд харьцдаг тул аав, ээж хоёр минь гэж энхрийлэн авгайлж өөр хоорондоо дээдлэнэ. Эдгээр хүмүүс нь виз хийлгүүлж өдөрт нь паспортаа авахын тулд Консул Л.Золзаяа консулын гар хөл бологч Болормаа нарт өгдөг 200 юанаас гадна аав, ээж хоёртоо тодорхой татвар хураамжаа давхар, давхар төлдөг гэж мэдүүлжээ. Мөн Л.Золзаяа Монгол Улсын иргэн Г.Б –г заамдан зодож байсан согтуу бичлэг нь Эрээний иргэдийн нэгдсэн WE CHATD тавигдсан, суугаа орныхоо Төрийн байгууллагуудад нэр нөлөө муутай, хоёр улсын улс төр, эдийн засгийн дипломат харилцаа, ёс зүйд сэв суулгах алдаа байнга гаргаж байсан байна. Үгсэн тохиролцож, хуйвалдсан ченжүүдийн гараар дамжаагүй нэг, хоёроороо виз хүссэн иргэдийн паспортыг санаатайгаар 4-5 хоног саатуулж араггүйн эрхэнд Консултай түрүүвч нэг Ченжүүдэд хандуулах ажиллагааг Болормаа гэгч эмэгтэй хариуцдаг. Мөн консулын эхнэр Ариунаа консулын бэлэн мөнгөөр дураараа дургиж, төрсөн охин Консулын санхүүч нягтлангаар хууль зөрчин ажилладаг. Гарын үсэг нь нөхөр, бэлэн мөнгө эхнэрт нь, визны ажилтаны охин консулын нягтлан гээд уг консулын бүрэн эрхт албан тушаалыг өөрийн гэр бүл хувийн ашиг сонирхолын тавцан болгон хувьчилж авсан мэт аашилдаг. Мэдээж Олон Улсын дипломат ёс зүй үүнийг хүлээн зөвшөөрдөггүй
Баримт:2 2014 оны 6 сард Эрээний консулаар томилогдож очсон Консул А.Мурат Эрээн дэх Ченжүүдтэй холбоо тогтоож зуу, зуугаар нь виз хүссэнд гарын үсэг зураад, төвийн уриллаггүйгээр шууд ченжүүдэд /нэг багцад 100 ширхэг/ 100-150 юанаар үнэлэн урьдчилж мөнгийг нь авч байсан. Мөн мөрийтэй тоглож байгаад удаа дараа Хятад цагдаад баригддаг гэж тухайн орон нутгийн иргэд мэдээлж байв. Мурат консул гэнэт нэг шөнийн дотор ор сураггүй алга болсон. Урьдчилаад мөнгөө өгсөн хэдэн зуун хүчингүй гарын үсэгтэй цаасан хүснэгтэй үлдсэн ченжүүд консулын үүдэн дээр ирж хүчингүй гарын үсэгтээ цаасаа шатааж уур бухимдалаа илэрхийлж байсан түүх байдаг. Мөн машины наймаа хийсэн үйлдэл нь санхүүгийн ноцтой алдаа дутагдалд тогтоогдсон ба эхнэр болон ах дүүсээрээ визний ченж хийж байдаг гэнэ.
Баримт:3 2014 онд Монгол Улсаас Эрээн хотод суухаар томилогдож очсон дэд консул А.Баярсайхан нь онц ноцтой зөрчил гаргаж Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллүүдээр нуугдаж дарагдахын аргагүй бичигдсэн үнэн түүх бий. Тэрээр дипломат албанд томилогдсон даруйдаа дипломат албаны машин хөлөглөн үнэт чулуу, гар буу, сум оруулж Хятадын хууль хүчний байгууллагуудад баригдаж эргүүлэн татагдсан.
Дээрх хууль бус үйлдэлүүдээс Дипломат ажилтаны сахилгын дүрэм: 2.1.1 Шударга ёс, тэгш байдлыг хангаж, хууль дээдлэх, 2.1.2 Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх 2.1.3 Үндэсний аюулгүй байдал болон Олон Улсын онцгой эрх зүйн бусад актаар хүлээсэн үүргээ үл биелүүлж, Монгол Улсын болон байгууллага, хамт олны нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргасан, хил дамнасан хууль бус худалдаа хийсэн, дипломат элчийн зар, дипломат шуудан болон ачааны хэвлэмэл хуудсыг ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулсан, ашигласан, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргасан гээд хууль эрх зүйн олон зүйл заалт, дүрэм журамыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна. Жирийн нэгэн иргэн бус тусгаар Монгол Улсыг төлөөлөн сууж байгаа Консул элдэв хууль бус үйлдэл болон алдаа хэрхэвч гаргаж болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой билээ.
Д.Дугтуй 2017.02.21
URL: http://www.fact.mn/307388.html
Сэтгэгдэл