Тамын замыг 7 жилийн турш барьсан Д.Дамба-Очирыг ч бас АТГ шалгах уу?



Эрх сүрээ ашиглан улсад, олон нийтэд хохирол учруулсан байж болзошгүй нөхдүүдийг хуулийн байгууллагаас шил дараалан баривчилж байгаа энэ үед бусад нөхдүүд ч хууль журам хэрхэн зөрчиж байсныг эргэн сануулах хэрэгтэй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг нэгэн мэдээллийн сайтаас оноочихсон байсан юмдаг. Учир жанцан нь явж явж түүний өөрийнх нь үйлдэлтэй холбоотой л доо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавина гэж тендер авчаад, замаа тавихгүй баахан алга болсон. Сүүлд нь нэг зам тавьсан нэртэй ч, жолооч нарын үйлийг үзсэн тамын юм  барьсныг нь олон хүн хэлдэг. Гол нь тэр зам тавих мөнгөө Анод банкнаас гаргуулж авч байсан гэх мэдээлэл байдаг. Жолооч нарын үйл тамыг цайсан замын автор түүнийг Лүнгийнхэн   Зам-Очир гэдэг бол жолооч нар Там-Очир хэмээдэг. Түүний "Очир төв” компани нь Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьсан нь үнэхээр шаардлага хангахгүй зам болсныг жолооч нар хэлдэг.

Д.Дамба-Очир гишүүн эргэн төлөгдөх нөхцлөөр буюу зээлээр зам барьж байгаа гэдэг шалтгаанаар удаа дараа мөнгө авч байсан байдаг.  Засгийн газраас бонд гаргаж 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас түүнд олгохоор шийдвэрлэж байсан. Бүр болоогүй Засгийн газар Д.Дамба-Очирт  дахин 22 тэрбум төгрөгийг олгож, тамын замыг нь дэмжсэн байдаг. Санхүүжилт авч эхэлснээсээ хойш  7 жилийн дараа ашиглалтад орсон Лүнгийн замтай холбоотой асуудлаар жолооч нар  Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсныг эргэн сануулах хэрэгтэй юм.

Тэгэхээр Д.Дамба-Очирыг  замын асуудлаар нь шалгахад нэлээн хуудуу гарах болов уу. АТГ түүнийг шалгах ёстой болов уу. Замыг там болгож болдгийг утгаар нь харуулсан гэгддэг Д.Дамба-Очир гишүүний "Очир төв” компани нь Анод банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байдаг байсныг  мөн хэлэх хэрэгтэй юм.

Д.Дамба-Очир гэж хүн  Анод  банкийг үүсгэн байгуулах гэрээг    1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр   үзэглэсэн гэдэг. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж Анод банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүнийг  Анод банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156.2-оор  буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай  хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв.  Зарим эх сурвалж түүнийг "Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр  Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.

Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Анод банкинд өртэй газруудын жагсаалтыг тэргүүлэгчдийн зээлийн хэмжээг доорхи  хүснэгтээс харна уу.Эндээс харахад Д.Дамба-Очир гишүүний компанийн  нэр байж байна. Чухам харин энэ зээлийн хохирлоо барагдуулсан эсэх дээр өөрөө хариулт өгнө биз ээ. Ер нь бол хуулийн байгууллагаас түүнийг шалгах шаардлага байгааг хэлье.

Зээлдэгчийн нэр             Зээлийн үлдэгдэл          Зээлийн ангилал

"Очиртөв”ХХК  4.199.899.509.71               Муу

"Улбаа” ХХК      3.858.290.000.00               Муу

"Шарихэрд”ХХК              3.499.797.001.04               Муу

Муу

"Дээж-Овоо”ХХК            3.011.731.638.31               Муу

"Ар Пи Эм”ХХК 1.349.701.233.75               Муу

"Тас петролиум”ХХК     1.324.934.734.35               Муу

"Дээд цэг” ХХК 1.200.000.000.00               Муу

"Мон форте”ХХК            1.162.866.139.51               Муу

"Улбаа” ХХК      997.000.000.000.00          Муу

"Дээд цэг” ХХК 766.487.827.00  Муу

"Улбаа” ХХК      560.000.000.000                Муу

"ЭХБУ трест” ХК               533.906.292.00  Муу

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.