Нийслэлийн нутаг дэвсгэрээр 21 хоногийн хугацаатай мал тээвэрлэхийг хориглов


 Нийслэлийн нутаг дэвсгэрээр 21 хоногийн хугацаатай мал тээвэрлэхийг хориглов

Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан нийслэлд шүлхийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Хотын дарга  захирамж гаргасан байна.

Захирамжийн хүрээнд нийслэлийн Багануур дүүргийн хэрлэнгийн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт товчоон дахь мал эмнэлгийн хяналтын цэг дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын постыг 24 цагаар ажиллуулж эхэллээ. Эдгээр цэг дээр Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас томилгоот бүрэлдэхүүн 21 хоногийн хугацаатай ажиллах юм.

Мөн захирамжаар нийслэл хотын хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, нийслэлийн нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэхийг энэ сарын 24-нөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зогсоолоо. Хяналтын постуудаар голомтын бүсээс ирж байгаа машин техник, мал амьтныг оруулахгүй байхаар шийдвэрлэв. Үүнээс гадна Нийслэлийн Онцгой комисс болон гамшгаас хамгаалах албад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.