Э.Бат-Үүл “Танхай эмээ” хаягийн эзнийг шүүхэд өглөө


 

 Э.Бат-Үүл “Танхай эмээ” хаягийн эзнийг шүүхэд өглөөӨнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарыг хуулийн байгууллагаас шалгаж хорих болсон тухай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийн талаар Э.Бат-Үүл "Миний хүү Чулуудайг 480 тэрбум төгрөг хууль бусаар олж авсан болон Бат-Үүлийг цагдан хорилоо гэх мэдээллийг нэр бүхий хэд хэдэн фэйсбүүк хуудсаар дамжуулан тараасан байна. Мэдээж энэхүү мэдээллийг улс төрийн ямар нэг зорилгоор тарааж байгаа нь илт. Тиймээс эдгээр мэдээллийг тарааж байгаа цаад эзнийг нь олж, нэр төрөө сэргээлгэх ёстой гэж бодож байна” гэв. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл болон Б.Чулуудай нарыг цагдан хоригдож байгаа тухай мэдээллийг хамгийн анх "Танхай эмээ” гэх пэйжээр тарааж, Э.Бат-Үүл өөрийн нэр төрийг сэргээлгэхээр "Танхай эмээ”-г шүүхэд өгөхөөр болсон байна. Мөн Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай "Олон нийтийн сүлжээгээр цагаан сарын амралтын өдрүүдийг ашиглан аавын минь нэр хүндийг гутаах зорилготойгоор зохион байгуулалттайгаар ийм мэдээ тавьжээ. Олон нийтийн сүлжээг ашиглаж, элдвийн хуурамч мэдээ тараах ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг болж. Маш хурдан олон нийтэд түгэж, мэдээ болж чаддаг юм байна. Энэ мэдээнд нь оффшор бүсэд 480 тэрбум төгрөг нуусан гэсэн байна. Надад оффшор данс байхгүй, энэ тухайд би урьд нь баримтууд дэлгэсэн. Миний хувьд ямар нэгэн мөнгө оффшор дансанд нууж шамшигдуулсан зүйл огт болоогүй. Энэ талаар хууль хяналтын байгууллагууд нь шалгасан. Хэвлэл мэдээллээр цацсан тодорхой хувь хүмүүс хэвлэлийн байгууллагуудыг шалгуулахаар, үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан байгаа” хэмээв.

Эх сурвалж: medee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.