Монгол иргэдийг Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхаарууллаа


Монгол иргэдийг Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхаарууллаа

 

ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдлээ.

Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.