Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан


Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг  анхааруулж байна


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сангийн далай нуур орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө  6-11 градус дулаан байна.    

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.