Иймээс аймгийн удирдлагууд аймгийнхаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Төгс төгөлдөр үйлс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Тэд Солонгос улсад ашиглалтаас гарсан, хуучин автобус оруулж ирэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэл болон монгол инженерүүдээ дэмжиж байна. Баянхонгор аймгийн засаг дарга үндэсний үйлдвэрлэгч "Эклогбус” ХХК-ийн бага оврын Эко цахилгаан автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтээ хийхээр гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. "Монгол хүн монгол хүнээ дэмжинэ” гэсэн уриатайгаар ажилладаг Экологбус компаний инженер залуус ирэх зургаадугаар сар гэхэд Баянхонгор аймагт утаа ялгаруулдаггүй , байгаль орчинд ээлтэй, өвөлдөө цонх нь цанатахгүй тав тухтай дулаахан автобус хүлээлгэн өгөхөөр ажилдаа оржээ. Хонгор нутгийн иргэдийн хувьд тав тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх болсондоо сэтгэл хангалуун байгаа юм.
Орон нутаг гэхээр нийтийн тээврийн асуудлыг хойш нь тавьдаг байдлыг Баянхонгор аймаг өөрчиллөө. Ахмад настан болон зорилтод бүлгийн иргэдээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэдийн халаасны мөнгө ч үнэтэй таксинд орох шаардлагаггүй болж байна.
Сэтгэгдэл