Жон Леннон нууц бисекс байсныг бэлэвсэн эхнэр нь баталжээ


 Жон Леннон нууц бисекс байсныг бэлэвсэн эхнэр нь баталжээЭнэ сарын 9-нд алдарт "Битлз” хамтлагийн Жон Ленноны төрсөн өдөр тохиосон. Хэрвээ тэрээр амьд байсансан бол 75-тай байх байжээ.  Талийгаач нөхрийнхөө төрсөн өдрийг тохиолдуулан Йоко Оно бас л нууц задалсан дэлгэрэнгүй яриа өгсөн. Тэрээр нөхрийг нь хөнөөсөн алуурчин Марк Чэпмэнийг хэзээ  ч өршөөх бодолгүй явдаг гэнэ. Өнгөрсөн жил Америкийн Дээд шүүх өршөөл үзүүлэхийг хүссэн Чэпмэний өргөдөлд найм дахь удаагаа татгалзсан хариу өгсөн. Алуурчны эхнэр Глория нь Йокод захиа бичиж нөхөр гэм буруугаа ухамсарлан нүглээ үнэн сэтгэлээсээ наманчилж байгаа тул уучлахыг хүссэн гэнэ. Хариуд нь урьдын адил хэзээ ч уучлахгүй гэсэн захиа явуулж. Чепмэн нь Жон Ленноныг 1980 оны 12-р сарын 6-нд буудан хөнөөсөн. Аллага  Нью-Йорк дахь Ленноны байрын гадаа болсон агаад Йоко одоо хүртэл энэ байшиндаа амьдардаг. "Энэ байранд бид нөхөр аз жаргалтай олон жил амьдарсан болохоор хэдий аллага болсон ч би нүүхийг хүсээгүй” гэж бэлэвсэн эхнэр нь тайлбарлажээ. Сексийн хувьд бид хоёр хоюулаа бисекс байсан хэмээн тэрээр ахин сенсааци тарьжээ. Йоко нь эмэгтэй хүн сонирхдогоо нуудаггүй байсан бол Жон харин бусдад мэдэгдэхгүйг хичээж иржээ. Эхнэр нөхрийн хооронд ижил хүйстний хандлагын талаар халуухан яриа дэгдэхэд Жон эр хүнтэй унтаж үзэхийг хүсдэг ч санаанд нь таарах залуу олдохгүй байгаа талаар ярьж байсан гэнэ. Харин Йоко нь нөхрөөсөө гадна олон эмэгтэйчүүдтэй ил явалдаж байсан. Цагтаа Хилари Клинтонтой хүртэл амрагийн харьцаатай байснаа дэлгэж бас шуугиан дэгдээж байсан удаатай.  
 

 

NUUTS.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.