"АПУ”-гийн түгээгч хийж байсан Б.Алтанхуяг гэгч залуу
бусдад хорлогдон амиа алдаад бүтэн жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн оны
есдүгээр сард уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед ажлаа хийж яваад ор
сураггүй болсон түүний цогцсыг олон хоногийн дараа цагдаа нар Налайх
дүүрэгт уурхайн цооногоос олж, шүүх шинжилгээгээр талийгаачийн цогцос
мөн болохыг тогтоосон байдаг.
Харин эл хэргийг урьдчилсан байдлаар шунахайн сэдэлтээр Д.Пүрэвсүрэн гэгч этгээд үйлдсэн болохоо мэдүүлж, хэргээ хүлээсэн билээ.
Тэрбээр "Талийгаачийг алаад цогцсыг нь нүхэнд хийж, машиныг нь унаад Төв аймагт орж орон сууцнуудын дунд номерыг нь авч хаяад зугтаасан” гэж хэргээ хүлээсэн. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Харин энэ долоо хоногт хурал нь болохоор товлогдоод байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл