Охидуудыг хулгайлсан гэх хятад эмэгтэй өөрийгөө 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ


Охидуудыг хулгайлсан гэх хятад эмэгтэй өөрийгөө 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ

 

Хятад иргэн гурван монгол охиныг хулгайлахыг завдсан байж болзошгүй гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэсэг, Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг "Хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэй нь 1984 онд Монгол улсад төрж, өссөн Лянхуа гэгч эмэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгджээ.  Эх сурвалжийн мэдээллээр цагдаагийнхан түүнийг шалгах үед биед нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй бөгөөд дүүтэйгээ амьдардгийг нь мэдэж, дүүг нь дуудсанаар иргэний бичиг баримт, сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн онош бүхий холбогдох бичиг баримтыг нь авчирчээ. Тэрээр цагдаагийн байгууллагад анх мэдүүлэхдээ 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ. Охидыг "Гоё юм үзүүлнэ” хэмээн дагуулан явж, улмаар бие засах газарт оруулан зургийг нь дарж, wechat-аар хэн нэгэн рүү явуулсан гэх мэдээлэл бий. Гэхдээ одоогоор охидыг хулгайлахыг завдсан гэдэг нь тогтоогдоогүй байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн зангилаа тайлагдана.

Харин охидын тухайд 57 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагчид гэнэ. Цагдаа нар тэдний эцэг эхийг дуудаж, хүлээлгэн өгөөд байгаа аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.