Н.Алтанхуяг гишүүн дуугарч эхлэв


Н.Алтанхуяг гишүүн дуугарч эхлэвНам гүм байдлыг эрхэмлэн, нэг хэсэгтээ чимээгүй, өөрийнхөө ая тух, амралтын байдлыг илүүд үзэж, улс төрийн амьдралд хошуу дүрж, хуруу оролцохгүй явсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ил гарч, дуугарч эхлэв. Тэрбээр нэг хэсэг шүүх, хуулийн байгууллагад гэрчээр дуудагдаж яваад чимээ алдарсан гэж хэлж болно.

Тэгвэл тэрбээр өчигдрийн Байнгын хорооны хурал дээр дэд сайдуудын асуудлаар нэлээд ширүүхэн дуугарч, тэднийг суудалтай нь авч үлдэх гэж дайрсан ч амжилт олж чадсангүй. Тухайлбал, байнгын хороод өчигдөр хуралдаж, төсвийг хэлэлцлээ. Сангийн сайд ирэх оны төсөвт дэд сайдын орон тоо байхгүйгээр тусгаж оруулж ирсэн. Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хурал дээр дэд сайдуудыг авч үлдэх гээд чадсангүй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэдэн дэд сайдыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн саналыг хэлэв. Ингээд Н.Алтанхуяг гишүүний гаргасан дэд сайдуудыг цомхотгохгүй байх саналаар санал хураахад хуралд оролцсон 18 гишүүнээс 14 нь дэд сайдуудыг цомхотгох нь зүйтэй гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.