Даланзадгад хот доторх хатуу хучилттай авто замууд эвдэрсэн, хагарсан, цуурсан байгаа нь замын хөдөлгөөнд оролцоход нэн бэрхшээлтэй иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Газрын хэвлийдээ баялагтай, гадаад дотоодын оршин суугчид ихтэй монгол улсын эдийн засагт өндөр нөлөөтэй хөгжлийн хот ийм байх учиргүй. Даланзадгад сумын удирдлагуудын санаачилга дор "Дардан говь” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хот доторх 1,4 км хатуу хучилттай авто замыг 100 орчим сая төгрөгийн төсөв хөрөнгөөр засаж сайжруулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Энэ сарын 23 гэхэд зам засварын ажлыг үндсэндээ бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх юм байна. Баяр наадмаараа энхэл донхол, эвдрэл хэмхрэгүй замтай болох нь ээ...
Сэтгэгдэл