“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ


“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар /07.05/ "Хүүхдийн мөнгө”-ийг 100 хувь өгөхөөр болсноос гадна өмнө нь авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгохоор болсныг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийх үеэрээ дуулгасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд төрийн ордонд хэвлэлийн хурал зарласан.

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх болсноо ОУВС-тай Засгийн газар тохирсон юм уу. Хүүхдийн мөнгийг шууд олгох боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу хийж байна. Бид эрс эсэргүүцэж байна”  гэж мэдэгдэв. Эдийн засгийн хямралтай, хүнд хэцүү үед "өг, өг” гэж шаардчихаад өгье гэхээр "Хүүхдийн мөнгө”-ийг өгөх боломжгүй, ОУВС-тайгаа зөвшилц гээд олон ааш нь гаргаад байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна. Монгол Улсын эдийн засаг 2016 оны эхний хагаст 1.0 хувьтай байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд 4.0 хувь давуулаад тавьчихлаа. Анх Засгийн газар "Хүүхдийн мөнгө”-ний тухай "Одохоондоо Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Тийм болохоор зорилтот бүлгийнхэндээ эхний ээлжинд өгч байя. Эдийн засаг сэргээд ирэхээр 100 хувь өгнө. Мөн нөхөж олгоно” гэсэн нь биеллээ олж байна. Иргэдэд наалдсан шийдвэрийг сөрөг хүчин эсэргүүцээд байгааг ард иргэд ойлгохгүй байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.