МАХН-ынхны “сонгуулийн шоу” нялх хүүхэд үү


МАХН-ынхны “сонгуулийн шоу” нялх хүүхэд үү

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү твиттер хуудсандаа намын дарга Н.Энхбаярынхаа нэгэн зургийг нийтэлж шуугиан дэгдээснийг та бүхэн мэдэх буй за. Учир нь намын дарга Н.Энхбаярын нэг нас ч хүрээгүй жаахан хүүхэд тэврээд, хоёулаа МАХН-ын энгэрийн тэмдэгтэй цагаан пудволк өмссөн зурагийг тавьжээ. Улмаар тус зургандаа "Манай намын дарга хамгийн залуу гишүүнтэйгээ” гэсэн тайлбар  бичжээ.

Чухамдаа энэ үйлдэл нь "улс төрийн намын тухай хууль”-иар иргэн хүн 18 нас хүрээд намын үнэмлэх авах учиртай. Түүнчлэн сонгуулийн элдэв сурталчилгаанд хүүхэд ашиглахгүй гэх заалтуудыг зөрчиж байгаа юм.

Тэгвэл мань эр өөрөө Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн хамт гэр бүлийн хөрөг мэт зураг татуулсан нь мөн л олны хэл амыг дагуулсаар байна. Үүнээс харахад ер нь МАХН-ын сонгуулийн шоу аль хэдийн эхэлчихсэн төдийгүй ээлжлэн нялх хүүхэд тэвэрцгээсэн зургаа дэлгэж арай л "ядмагхан" арга хэрэглээд байна уу даа гэх яриа олны дунд яригдах болсон гэнэ. 

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.