Орос улс Монголыг Хятадад “бэлэглэнэ” гэв


Орос улс Монголыг Хятадад “бэлэглэнэ” гэв

 

ОХУ-ын "Газета” сонинд дэлхийн геополитикийн ойрын 25 жилийн прогнозын тухай бичжээ. Энд өгүүлснээр Евразийн холбоо хэмээх өөр бүрэлдэхүүн бий болох ба "НАТО”-гийн эсрэг бүх талаараа сөргөлдөх чадвартай "БРИКС” маягийн хэрнээ илүү хүчирхэг улс орнуудын нэгдэл байх гэнэ.

Энэ тухай Оросын улстөр судлаач, Москвагийн их сургуулийн профессор, 1990-ээд оны Засгийн газрын өөрчлөн байгуулалтын тухай хамгийн зөв зөгнөж хэлж байсан Валерий Солевей ярихдаа "ОХУ-д 2018 оноос эрс өөрчлөлт эхлэх төдийгүй аюулгүй байдал, геополитикийн түвшинд хамгийн их өөрчлөлт хийгдэх болно” гэжээ.

Валерий: -"Яг одоо Европ, АНУ-ын нөлөө ОХУ-ын газар нутаг дээр ч хүчтэй мэдрэгдэж байна. Хуучин социалист лагерын орнуудаас "НАТО”-д эрс шийдэмгий шилжиж байгаа орнууд ч бий. Тийм болохоор В.Путин, түүний "Нэгдмэл Орос” нам өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хэрэгтэй. Хамгийн чухал нь цаг үе одоо 1990 он биш. Энэ бол 2018 оноос эхлэх дэлхийн даяарчлалын хоёрдугаар алхам юм. Асуудал муугаар эргэж дайн байлдаан ч бий болж мэднэ. Гэхдээ үүнээс өмнө дэлхийн худалдаа эдийн засаг, холбоотон орнуудын нэгдмэл байдал бүр илүү гүнзгийрэх төлөвтэй байна. Хятад улс ойрын 25 жилдээ ОХУ, Казахстан, Пакистан, Энэтхэгтэй харилцаагаа гүнзгийрүүлнэ. Үүний хүрээнд Хятадын түүхий эдийн бааз, зэвсэг үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах нь ОХУ-ын хязгаарлагдмал үүрэг байх болно.

Үүний нөлөөгөөр 70 жил харьяандаа байлгасан Монгол Улсыг бүх талаар ашиглана. Учир нь Монголын газрын баялаг, зэс, нүүрсний ордууд Хятадтай ойрхон байрладаг. Ингэснээр ОХУ, Монголыг урд хөршид "бэлэглэх” хэмжээний хэлэлцээрийг бүх талаар хийх байх. Гурван оронд ашигтайгаар шүү дээ. Хэрэв Евразийг холбосон төмөр замын сүлжээ, байгалийн хийн сувгийг Оросоос Хятад руу, Монголоор дайруулан татвал Азийн энэ жижиг буурай улс дэлхийн даяарчлалын шинэ өөрчлөлтөд хамгийн их дархлаатай болж үлдэнэ. Эс тэгвэл Монголын хөгжил, эдийн засгийн бодлого хоёр хөршийнхөө нөлөөнд илт дарагдах төлөвтэй байгаа” гэж ярьсан байна.  

Улстөр судлаач Валерий цааш ярихдаа Украиныг Европын Холбоонд элсэхээс айж байгааг онцолсон юм. Тэрбээр "Украин аль 2013 онд л гарын үсэг зураад Европын Холбооны бүрэлдэхүүнд орчих боломжтой байсан. Гэтэл тэд Грек шиг болохоос айсан, эсвэл барууны орнуудын нөлөөнд сөхөрч унахаас болгоомжилсон. Эцсийн дүндээ Украинд одоо муудалцаад байгаа Орос улс л тусална” гэжээ.

Т.Бат

Эх сурвалж: http://time.mn/content/201501-81039


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.