ОХУ үнэхээр өвөрмөц орон. Надад
заримдаа Орос улс бодит байдалд байж боломгүй зүйлсийн жишээ мэт
санагддаг. Энэ орон нэг нэгнээ үгүйсгэсэн маш олон үйл явдал, үзэгдлийг
нэгтгэсэн орон.
Оросын түүх өвөрмөц, олон талтай. ОХУ цөмийн зэвсэгтэй дэлхийн хамгийн том гүрэн, мөн байгалийн баялаг, ашигт малтмалын агуулах болсон орон гэдэг нь маргашгүй үнэн. Олон улсын түвшинд нэр хүнд өндөр, баялаг түүх уламжлалтай хэдий ч энэ агуу том орны ард түмэн цөөрсөөр л, мөхсөөр л байна. Барууныхны хувьд орос хүн гэдэг зэрлэг бүдүүлэг амьтан. Энэ зэрлэгүүд онгоц, машин, байшин барилга барьж бүтээгээд, санхүүгийн корпораци байгуулан, нефть олборлож сураад, хүчирхэг флот байгуулж, шинжлэх ухаан, урлагийн өндөрлөгт хүрч чадсан ч гэсэн бусад хүнтэй харилцаж сураагүй хэвээр байна. Тэд ууртай, тэнэг. Ямар нэг үл ойлголцох явдал гарахад тэд эхлээд зодоон цохион хийчихээд дараа нь нөгөөхтэйгөө цуг архи уугаад суудаг.
Үүрд мөнх мэт санагдаж байсан ЗХУ задран унасны дараа ОХУ Чечений дайн, терроризм, ядуурал, ажилгүйдлээр дүүрсэн их гүрний "үлдэгдэл” дээр үргэлжлэн амьдарсаар эдийн засгийн дампууралд дөхөж, "Төмөр хөшиг”-ний цаана улам бүр нуугдсаар л байна. Түүхч, эдийн засагч, улс төр судлаачид гээд ер нь жаахан ч гэсэн юм мэддэг хүмүүс Оросыг задран унах нь уу, унавал хэзээ вэ хэмээн ажиглаж сууна.
1991 онд болсон Чеченийн ард түмний Үндэсний конгресс Тусгаар тогтносон Чеченийн Бүгд Найрамдах Улс байгуулснаа зарлан тунхагласан. Түүнээс ганц хоёр жилийн дараа Свердловск муж нийгэм, эдийн засгийн эрх мэдлээ нэмэгдүүлэх замаар Уралын БНУ болон хувирсан. Энэ үед Челябинск муж Өмнөд Уралын БНУ гэж байгуулахыг оролдсон. Оросын түүхийг судлаад үзэхэд ийм үзэгдэл дээр үед ч байжээ. 1920-1922 оны Сибирийн Засгийн газар, Сибирь муж, Алс Дорнодын БНУ, Балтын бүгд Найрамдах Нам, кавказ, чечень, татарын салан тусгаарлах үзэл, Петербургийн Хасагийн БНУ, "Чөлөөт Тверь” тунхаг, сибирь үндэстэн гэх мэт.
Асуудлыг бүдүүлгээр шууд тавихад Орос улс ЗХУ-ын адил таран бутрах уу? Энэ асуулт ЗХУ-ыг задран унахад л гарч ирсэн асуудал. Энэ талаар зөгнөх, тааварлах гэж оролдож байсан хэдэн жишээг сонирхуулья. 1990 онд Александр Неметс "Орос дахь Холбооны систем болон үйл ажиллагаа” нэртэй АНУ-ын тагнуулын үндэсний зөвлөлийн хурал дээр "ОХУ задран унах магадлал өндөр” гэсэн итгэл танилцуулсан. 2004 онд Даяарчлалын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал Михаил Дерягин "ОХУ 2010-2012 онд задран унах аюул бодитой байна” гэж мэдэгдэж байв. Энэ үед зөнч эрдэмтэн Сергей Переслегин "ХХ зууны эхээр Алс Дорнодын БНУ байгуулагдан, Сибирь тусгаар тогтнож магадгүй” гэж ярьж байлаа. Сингапурын "Rogers Holdings” компанийн тэргүүн Жим Рожерс 2009 онд ОХУ хэд хэдэн орон болон задрах байх гэж таамаглаж байсан юм. Ер нь бол таамаглаж, зөгнөж байсан олон хүний нэрийг дурдаж болно. Оросын өөрийнх нь том улс төрчдөөс эхлээд (Б.Ельцинийн эдийн засгийн зөвлөх Михаил Хазин, В.Путиний эдийн засгийн зөвлөх асан Андрей Илларионов, Ерөнхий сайд асан Григорий Явлинский) зөгнөлт зохиолчид хүртэл олон л хүн бичиж байлаа.
Тэгвэл энэ хүчирхэг агуу Орос гүрнийг задлан бутаргах гадаад болон дотоод бодит хүчин зүйлсийг авч үзье.
Дотоод хүчин зүйл
1. Хүн ам зүй. ОХУ-ын газар нутаг Украинаас хэдэн арав дахин том гэдгийг батлахын тулд газрын зураг харах ямар ч шаардлага байхгүй. Тэгсэн мөртлөө Оросын хүн ам Украинаас дөнгөж гурав дахин олон. 2010 онд болсон Бүх Оросын хүн амын тооллогоор ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа 143 сая хүний 111 сая нь л орос үндэстэн байлаа. 2002 онд энэ тоо 115,8 сая, 1989 онд 119,8 сая байсан гэхээр оросууд цөөрсөөр л байна. Сибирь, Алс Дорнодын оршин суугчид ОХУ-ын Европын хэсэг рүү ямар ч хяналтгүй нүүцгээж, Чечень, Ингушет, Дагестан гэсэн Оросын нутаг дээр оросуудын дөнгөж таван хувь нь амьдарцгааж байна. Оросууд гол төлөв ОХУ-ын төв хэсэг болон өмнөд, баруун хойд хэсэг, Уралд оршин сууж байна. ОХУ-ын засаг захиргааны 83 нэгжийн 70-д нь л орос үндэстэн олонх болж байгаа аж. ОХУ-ын Статистикийн газраас хүн ам зүйн гурван таамаглал гаргасан. Хамгийн гутранги таамаглал нь 2030 он гэхэд ОХУ-ын хүн ам 128 сая болж багасах бол, дундаж таамаглалаар 139 сая, өөдрөгөөр үзэхэд дөнгөж 148 сая л болох гэнэ. Тэгвэл Америкийн ТТГ болон НҮБ-аас 2050 онд Оросын хүн ам 110-115 сая болж цөөрнө гэсэн бүр гутранги таамаглал гаргаад байгаа. Оросын Хүн ам зүйн хүрээлэнгээс ойрын 10-20 жилд орос үндэстэн хүн амын тоо жилд 1 саяар багасч, харин орос биш хүн амын тоо эсрэгээр өснө гэж үзэж байна. Судлаачид Оросын армийн бүрэлдхүүнд кавказ гаралтай цэргүүдийн тоо ихэсч байна гэж бичиж байгаа.
2. Эдийн засгийн нөхцөл. Оросын эдийн засаг хэдийнэ унах талдаа орчихсон явж байгаа. Улс орны задралыг хөдөө орон нутгийн ядуурал, дэд бүтцийн дампуурал, технологийн хоцрогдол, зам тээврийн уналт, түүхий эдийн хамаарал улам хурдасгана. Оросын эдийн засгийн гол багана нь нефтийн экспорт тул эрчим хүчний үнээс эдийн засгийн хөгжил нь хамааралтай. Оросын төв хэсэг буюу Москва болон хөдөө орон нутгийн хөгжил тэнгэр газар шиг ялгаатай. Төр засагт авилга их тул хөрөнгө оруулалт буурсан. Эдгээр нөхцлөөс гадна зохион байгуулалттай гэмт хэрэг, дарангуйлсан засаглал, эрх баригчдын шунал, амьдралын түвшингийн бууралт, олигархиуд болон нийгмийн ашиг сонирхлын зөрчил, хүн амын ёс суртахууны доройтол гээд ОХУ-ыг задралд хүргэх олон хүчин зүйл байна. Дээр нь ОХУ-ын хүн амын томоохон хэсгийг бүрдүүлдэг лалын шашинтнуудыг (Ингушет, Дагестан, Чечень, Кабардин-Балкар, Карачаев-Черкес, Татарстан, Башкортостан) дурдахгүй бол болохгүй. Оросын хүн амын 10 хувь нь лалын шашинтан бөгөөд Лалын салан тусгаарлах хөдөлгөөн эрчээ аваад байгаа билээ.
Гадаад нөхцөл, хүчин зүйлс
Оросын хүн амын өсөлт илт муудаад байгаа бол харин эсрэгээр хүн амын хэт өсөлтөд баригдаад байгаа Хятад, Япон дэргэд нь байна. Эзгүйрсэн Сибирь, Алс Дорнод тэдний хувьд амтат бялуу л гэсэн үг. ОХУ-ын иймэрхүү мужууд тусгаар улс болохыг хүсэх бөгөөд тэдэнд Япон, Хятад, АНУ туслах нь дамжиггүй. Элдэв хуйвалдаанд дурлагчдын үзэж байгаагаар Оросын хүн ам цөөрсөн, Афганистан дахь дайн, Дэлхийн худалдааны байгуулагын гишүүн болсон явдал, Европ дахь пуужингийн эсрэг систем, Оросын олигархиудыг Лондонд хавчин гадуурхаж байгаа зэрэг нь олон жил тодорхой дэс дараалалтай явагдаж байгаа Оросыг задлах төлөвлөгөө юм гэнэ. Хэдийгээр Орос өрсөлдөгчдөөсөө эдийн засаг, цэрэг дайны салбарт аль хэдийн хоцрогдсон ч Оросыг задлахыг хүсэгчид байсаар байна.
Одоо ОХУ зайлшгүй задран бутрах шаардлагатай гэдэг онолыг авч үзье. Энэ онол нь гадаадынхны зохиосон онол биш оросууд өөрсдөө гаргасан эд юм. Үүнд "Оросын газар нутаг хэт том учир нэгтгэн нэгэн стандартаар захирахад хүндрэлтэй тул Холбоог болих хэрэгтэй. ОХУ-ын Европын хэсэг нь соёл иргэншлийн хувьд илүү тул тэнд л Орос улс байх ёстой. Хүн ам төвлөрсөн Европын хэсэгт Орос улс байх нь зах зээлийн өндөр эдийн засагтай, ардчилсан улс байгуулагдах магадлалыг ихэсгэж байна. Сибирийг эзэмших гэж хөрөнгө мөнгө зарахыг хэн ч хүсэхээ байсан, юм л бол хүн хүч байхгүй, санхүү хүндрэлтэй гэж гомдоллодог, хөрөнгө мөнгөний татаас болсон Хойд Кавказийг байлгаад байх нь ямар ч ашиггүй юм. ОХУ задарсан тохиолдолд тусгаар тогтносон улсууд нь өөрийн гэсэн улс төрийн дэглэм, эдийн засгийн хэлбэртэй байх боломжтой болно. ОХУ задран унахаар Хятад, Япон, Европ, АНУ "жин нэмэх” нь гарцаагүй. Тэр байтугай Монгол, Казахстан ч өмгөөлөх хүнгүй болоод өөрсдөө Хятадад залгиулчихгүй л бол бялуу хуваалцаж, хэрчим авч болох. Оросын цөмийн зэвсгийг яах вэ гэдэг асуудал мэдээж маш чухал. Цөмийн зэвсгийг нь Оросын Европ дахь хэсэг хянаж үлдэх эсвэл дэлхийн олон нийтийн шаардлагаар хураан авч болох юм” гэжээ. Сэтгүүлч Борис Туманов жирийн орос хүн нэг том улстай байснаас хэд хэдэн улстай байвал илүү орлоготой болно гэж бичжээ.
Ингэхэд Орос задарлаа гээд хэдэн улс болох вэ? Хэцүү асуулт. Энэ нь өрх тусгаарлах гэсэн улсуудыг тогтоон барих Москвагийн хүчин чадлаас хамаарна. Ойролцоогоор бодоход эхний хэсэг нь оросууд цөөнх болсон улсууд. Үүнд Ингушет, Чечень, Дагестан, Кабардин-Балкар, Чуваш, Карачаев-Черкес, Татарстан, Башкортостан орж байна. Дараа нь хүн амын 40-60 хувь нь орос улсууд. Энд Якут, Чукотк, Удмурт, Ханты-Мансийн автономит тойрог, Буриад, Мордов байх бөгөөд тэдний салан тусгаарлах боломж 50%. Энэ задрал Оросын хувьд Хаант Орос(1917-1922), ЗХУ (1988-1991)-ын дараах түүхэн дэх гурав дахь задрал нь болох юм.
Ингээд эцэст нь дүгнэлт гаргахад Орос улс газрын хөрснөөс арчигдахгүй. Оросыг зөвхөн ёстой жинхэнэ орос газарт нь л шахан багасгаж, анхных нь цэгт нь л аваачих юм. Тэгвэл Орос улс хүн ам, шашин шүтлэг нэгтэйгээр хөгжиж чадна. Тэр улсыг магадгүй "Московия” гэж ч нэрлэж болох. Ирээдүйд Московия Европын Холбоо, Украинд нэгдэж болох магадлалтай.

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
time.mn
Сэтгэгдэл