Хэдэн арван тэрбумын өртэй Ц.Шаравдорж МХЕГ-ын дарга болох нь зөв үү


Хэдэн арван тэрбумын өртэй Ц.Шаравдорж  МХЕГ-ын дарга болох нь зөв үү

МАХН-ын мэдэлд зургаан агентлаг хувиарлагдан очсон юм байна. Эхний ээлжинд нам дээрээ хэлэлцэгдээд Шадар сайдад хүргүүлсэн агентлагийн дарга нарын нэрс тодорчээ. Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар Баянгол дүүргийн П.Цогтбаатар очих нь. Энэ нөхөр МАН-аас 500 нөхөр дагуулан очсон учраас агентлагийн даргаар шагнуулж байгаа бололтой. Стандарт, хэмжил зүйн газрын даргаар О.Лхагвацэдэн гэдэг эмэгтэй очих юм байна.


Ч.Улааны эхнэрийн дүү гэх энэ эмэгтэй намдаа хийсэн ажил, бүтээсэн бүтээлтэй бололтойдог. Тухайлбал Эрүүл мэндийн яаманд тоног төхөөрөмж шахаж Сангийн яамнаас 10 тэрбум төгрөг гаргуулсан авсан байдаг. 10 тэрбум төгрөг намын дансруу орсон болоод л албан тушаалаар шагнуулж байгаа биз ээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргаар "Усны” хэмээх З.Батбаяр очих юм байна. Энэ газарт хэл амтай, тэмцэгч дүртэй нөхөр томилдог жишиг улс төрийн намуудад тогтчихоод байгаа билээ. Намынхаа зүүн бүсийг хариуцсан орлогч гэсэн статустай явдаг З.Батбаяр санхүүгийг хувьд сулхан нэгэн.


Худалдан авах ажиллагааны газарт төрийн өмчит "Бөртэ” үйлдвэрийн захирал Д.Дуламсүрэн очих аж. Энэ эмэгтэй Нийслэлийн өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Н.Энхбаяртай хамт "Өргөө” зочид буудлыг хууль бусаар авсан хэрэгт холбогдсон. Үүгээр ч зогсохгүй ял сонсож, шоронд суугаад гарсан түүнийгБатлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон өөд татан цэргийн хувцас хийдэг "Бөртэ” үйлдвэрийн захирал болгосон билээ. Гэвч тэр ажил нь жижигдээд байгаа бололтой.


МАХН-д Оюуны өмчийн газар хуваарилагдан очсон юм билээ. Энэ газрын даргаар Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, геологийн эрдэс зүйн ухааны доктор Хурцын охин Оюунцэцэг томилогдох юм байна. Хуульч мэргэжилтэй, НИТХ-ын төлөөлөгч ажиллаж байсан, МАН-аасаа урван МАХН-д элссэн. МАН-ынхан Хангайн Алтай, Пүрэвдоржийн Хангал, Отгонбилэгийн Содбилэг, Хурцын Оюунцэцэг нарыг намын хайр энхийлэлийг төрсөн цагаасаа хүртсэн гэж гоочилдог юм билээ.


Мэргэжлийн хяналтын газрын даргаар Ц.Шаравдорж очих нь тодорхой болов. Тэтгэвэрт гарсан мань эрд санхүүгийн маш том бэрхшээл тулгараад байгаа юм. Эхнэр Ц.Эрдэнэчулуун нь өрөнд орж сонин хэвлэлд зураг хөрөгтэйгээ "Өрөө төл” хэмээн залрах болсон. Мань хоёр Дорноговь аймагт сүндэрлүүлсэн "Гандирс” зочид буудлаа өрөнд хураалгасан. "Зоос” банкнаас зээлсэн хэдэн тэбрумын өр нь хэвээрээ хүлээж буй.
Өр ширэнд орчихсон, нас нь дээр гарчихсан Ц.Шаравдоржийг ийм хариуцлагатай ажилд зүтгүүлж буй нь МАХН-ын нүүр царай юу гэлтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дээрэлхээд байна уу санаа цухалзах болов. Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярын таалалд эдгээр нөхдүүд багтсан аж. Өртэй хүн очоод өрөө төлөөд эхлэх болов уу гэсэн хардлага төрөөд байх юм. 


С.Болор



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.