ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГ АЖИЛЛУУЛСНААР ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙГАА ТАНИН МЭДЭЖ БАЙНА


ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГ АЖИЛЛУУЛСНААР ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙГАА ТАНИН МЭДЭЖ БАЙНА

"Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдүүдийг монгол ёс заншлаа дээдлэх, танин мэдэх, малч, хөдөлмөрч арга ухаанд сургаж байна. Энэ жил үйл ажиллагааг нь эхлүүлсэн ХӨДӨЛМӨР ЗУСЛАНД аймгийн төвийн 50 гаруй хүүхдийг хамруулж газар тариалан, мал маллах арга ухаанд сургалаа. Хүүхдүүдийн байрлах гэр орон, хоол хүнс, хариуцах багш нарын асуудлыг аймгаас бүрэн шийдвэрлэж өгсөн ба үхэр ямаа саахаас эхлээд сүү цагаан идээ боловсруулах, мал сүргээ хариулах, төрөл бүрийн хүнсний ногоог тариалах, хураах зэрэг монгол ахуйн их зүйлийг сурч мэдсэнээ амрагчид онцлов.

Түүнчлэн ажил хөдөлмөрт суралцахаас гадна бие даах, олон найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлж чадсан учраас ирэх жилүүдэд илүү урт хугацаатайгаар амраадаг болгохыг хүүхдүүд санал болгож байлаа.

Хөдөлмөр зусланд аймгийн төвд амьдардаг, монгол ахуйгаасаа хөндий байдаг хүүхдүүдийг хамруулах бөгөөд жилд 60 хүүхэд 4 жилийн хугацаанд нийт 240 хүүхэд хамрагдаж монгол ёс заншил, газар тариалан, мал маллах арга ухаанд суралцана.

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГ АЖИЛЛУУЛСНААР ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙГАА ТАНИН МЭДЭЖ БАЙНА

 

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГ АЖИЛЛУУЛСНААР ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙГАА ТАНИН МЭДЭЖ БАЙНА

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.