УИХ дахь АН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаад буй нэг үндэслэл нь хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй гэх асуудал байгаа. Тэгвэл Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох боломжийн талаар хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 14-нд Төсвийн тодотгол батлахдаа 161 тэрбум 520 сая төгрөг баталсан. Үүнийг бүгдийг нь олгочихсон байгаа. Есдүгээр сарын мөнгийг олгохын тулд үлдсэн 110 тэрбум орчим төгрөгийг Төсөвт тодотгол оруулж байж олгохоор байгаа. 2017 оны Төсвийн тодотгол, 2018 оны Төсвийг 10 дугаар сарын 1 гэхэд багтаан УИХ-д багтаан өргөн барихаар төлөвлөөд явж байна. Анх удаа Төсвийн орлого давсан учир 510 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нэн тэргүүнд тулгамдаад байгаа Хүүхдийн мөнгө зэрэгт хуваарилахаар Төсвийн тодотгол хийж байна” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл