Детройтыг дампууруулж, Украйныг устгах шахсан популимз


Детройтыг дампууруулж, Украйныг устгах шахсан популимз

АНУ-ын Детройт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, хүн төрөлхтний жишиг хот болон мандаж явсан үе бий. Гэсэн ч хэдхэн жилийн өмнө нуран унаж, дампуурлаа зарлахыг дэлхий нийт харлаа. Үүнтэй дүйхүүц томоохон дампуурал бол Украйны жишээ. Шалтгаан нь эдийн засгийн хүндрэл биш байсан. Ердөө л популизмаас болж Украйн улс, Детройт хот дампуурчихаж. Ийнхүү дампуурлын түүхэн дэх хамгийн том жишээ болон үлдэж буй юм.   

   Детройд хотын дампуурлын түүхийг сөхвөл нэгэн жарны тэртээгээс эхлэлтэй байдаг. 1960 онд Детройтод хоёр сая хүн байсны 20 гаруй хувь нь өнгөт, 80 орчим хувь нь цагаан арьстан байжээ. Харин одоо Детройт 600 мянган хүнтэй бөгөөд 90 орчим хувь нь өнгөт арьстан болж 50 жилийн дотор эсрэг урвал явагджээ. Яагаад гэвэл хөгжин цэцэглэж буй Детройт руу 60-70 жилийн өмнө ядуусын нүүдлийн цуваа тасралтгүй үргэлжилсэн. Нүүдэллэн ирсэн цагаач өнгөт арьстнууд очоод ажил хийхээсээ илүүтэй хар тамхи, хүний наймаа, аллага, дээрэм хүчингийн хэргийг гааруулсан байдаг. Цагаан арьстнууд нь тогтсон ажил, амьдралтай байсан учраас харууд тэдний эсрэг боссон. Үүн дээр үйлдвэрчний эвлэлүүд нэрмээс болж  "Хөрөнгөтнүүд ажилчдын хөдөлмөрийг мөлжиж, цусыг нь сорж байна” гэж ирээд яг саяын өдрүүдэд Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг эсэргүүцсэн шиг тэмцсэн байдаг. Эсэргүүцэгчид ялсан. Үр дүнд нь үйлдвэрлэл нурж, хөрөнгө оруулалт хулжин одсон. Детройтоос зугатах бас нэг шалтгаан нь 1967 оны бослого. Детройтод хэдэн мянган өнгөт арьстнууд нийлж хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн эсрэг үймээн дэгдээжээ. Энэ үеэр хэдэн зуун захирал, эзэд амиа алдаж хэдэн мянган цагаан арьст хүн шархадсан байдаг.  

Үүний дараа 1970-аад оны дундуур сонгууль явагдахад цагаачлан очсон нөхөд өнгөт арьст популист Колман Янгийг сонгожээ. Тэр нөхөр баячуудын эсрэг хүчтэй бодлого явуулж татварыг тултал нь чангалсан. Ердөө л бидний хөдөлмөрийг шулж байна гэж орилж, охид хүүхнүүдийг нь хүчирхийлж, зодож доромжилсоор Африк  гаралтай америкчууд Детройдыг эзлэн авсан түүх ийм. Популист улстөрчид энэ бүх тэнэглэлийг нууцаар хөхиүлэн дэмжиж байсан. Энэ үед нэгэн хөрөнгө оруулагч эзэн "Энэ хот 30 жилийн дараа гэхэд дампуурна. Учир нь энд популизм, хий хоосон улстөржилт, хөөсөө сахруулсан хэдэн нөхрийн утгагүй тулган шаардалт явж байна” хэмээн хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олжээ. Янгаас хойш тус хотын захирагчаар сонгогдсон хүн бүр өнгөт арьстан бас популист байлаа. Деннис Арчер, Кваме Килпатрик гээд. Харин сонгогчид, үйлдвэрчний эвлэлүүд нь үйлдвэрлэгчдийг, эздийг эсэргүүцсэн хэвээрээ. Боловсролын салбарт нь 200 сая ам.доллар өгье гээд ирсэн хөрөнгө оруулагчийн толгойг нь хага цохиод буцааж байх жишээтэй. Үр дүнд нь хүн амынх нь 80 хувь хар тамхичин болж, хүүхдүүдийнх нь 93 хувь нь уншиж ч чадахгүй болжээ. Нэгэн цагт автомашины үйлдвэрлэлийн нийслэл хэмээгдэж байсан Детройт өнөөдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээг ч гаргаж чадахгүй болчихож. Учир нь цаасанд зарцуулах мөнгө тэдэнд байхгүй. Энэ тухай сэтгүүлчид тоймлохдоо "Хүн амын тодорхой хэсэгт та нарт өгөх ёстой гэж ойлгуулмагц сонгогчид нь бэлэнчлэгчид болж харин тэдний саналаа өгдөг улстөрчид нь хоосон чалчигчид байдаг” хэмээн бичиж байсан нь саяхан. Эртний Ю.Цезарь, Г.Помпей нарын түүх давтагдсан гэж хэлсэн ч болох. Мөнхийн андууд байсан Ю.Цезарь, Г.Помпей хоёр хагаралдсанаасаа хойш Ромын иргэдээр өөрсдийгөө дэмжүүлэхийн тулд популизмыг хэрхэн ашиглаж байсныг сүүлд хийгдсэн киноноос харж болно. Ю.Цезарь ард түмний өмнө гарч ирээд уран амлалтуудыг өгөхөд ард түмэн бүгдээрээ дэмжин түүнийг даган баясдаг. Харин Г.Помпейг гарч ирээд тавхан минут айлган сүрдүүлсэн, амьдрал нь сүйрэх гэж байгаа талаар ярихад бүгд л Ю.Цезарийг хороо хэмээн шаардаж эхэлдэг дээ. Популизм эрт үед ч дэлхийн улс гүрэн, хотуудыг дампууруулж байсан одоо ч дампууруулсаар.    

Сонгодог ардчилалтай, дэлхийн санхүү, эдийн засгийг тэргүүлэгч гүрэн Америкт ийм үйл явц өрнөж үр дүнд нь дампуурал ирж байна. 25 жилийн ардчилалтай, хөрөнгө мөнгө олигтой хурааж чадаагүй Монголыг ч энэ хараал ялгалгүй дайрчээ. Хамгийн сүүлийн жишээ Халх гол. Төрийн сайдыг Монголын газар шороон дээр гишгүүлэлгүй буцаана гэдэг Детройдын дампуурал хаалгыг тань тогшиж буйн илэрхийлэл. Халх голын иргэд Р.Бурмаа сайдыг "Харийнханд газар нутгийг минь зарах гэлээ” хэмээн популистуудын худал мэдээллийн дагуу эсэргүүцэхээс зургаан жилийн өмнө Засаг дарга нь гадныханд газраа зарчихсан байх жишээтэй. Бодит үнэн, асуудлын мөн чанар хамар дор нь байж. Гацууртын орд ч ялгаагүй хүчтэй популизмаас болж нинжа нарын хөлд сүйдлээ. Р.Бурмаа сайд асуудалд бодитойгоор, ажил хэрэгчээр хандаагүй бол популизм хэдий болтол үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Н.Гэрэл

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.