УЛААНБААТАР ХОТЫН ОЙРОЛЦОО НИЙТ 120 ГАРУЙ ЖУУЛЧНЫ БААЗ АМРАЛТЫН ГАЗАРУУД БАЙНА


УЛААНБААТАР ХОТЫН ОЙРОЛЦОО НИЙТ 120 ГАРУЙ ЖУУЛЧНЫ БААЗ АМРАЛТЫН ГАЗАРУУД БАЙНА

Улаанбаатар хотыг тойрсон 120 орчим амралт, жуулчны бааз байна гэсэн стастик тоог Нийслэлийн аялал жуулчлалын газраас өглөө. Богд уулын ам болгонд хоёроос гурван амралт байдаг гэж бодохоор арга ч үгүй биз. Амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аймаг, дүүргийн аялал жуулчлалын газрууд ө
гдөг. Давхар хоёроос гурвын жилийн хугацаатай тус газруудад адестчлал явуулдаг байна. Ингэхдээ орчны ариун цэвэр, ажилчдын тоо зэрэгт анхаарч, алдаатай зүйл гарвал зөвлөн туслах маягаар ажилладаг гэлээ. Гэхдээ гэрчилгээг нь олгож л бай­вал үйлчилгээ нь ямар байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүсээс гом­дол хэр их ирдэг, үнэ хөлсөнд нь таарсан үйлчилгээ байнга шалгаад байдаггүй л болов уу. Хэрэв амралтын газруудад дутагдалтай, зөрчилтэй тохиолдлууд илэрвэл хяналтын байгууллагынхан торгоод л өнгөрдөг гэж байгаа юм. Нэг, хоёр торгуулаад ч хамаагүй мэдээж тэд заваан бохир орчиндоо үйлчлүүлэгчдээ авч, мөнгөө авахыг л бодно. Энэ бол тэдний бизнес.

ХЭЗЭЭ ТЭД ТӨГС ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛОХ ВЭ?

Хамт олноороо салхинд гарах үе хэн бүхэнд тохиолддог. Амралтын газруудаар үйлчлүүлж буй иргэд хотын утаанаас, ажлын стрессээс, амралт зугаалгаар цагийг үр дүнтэй өнгөрөөхийн тулд амралтын газар хайх нь тэр. Хамгийн наад зах нь амралтын газруудын нэгдсэн лав­лагаа, мэдээлэл авчих сайт байхгүй. Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэдэг ч үнэндээ үйлчилгээ нь авах юмгүй байдгийг хэлэхэд буруудахгүй биз Зан сайтай айлд зочин гийчин тасардаггүй шиг хэрэв жуулчны тоог нэмэгдүүлье гэвэл эхлээд үйлчилгээндээ анхаарах цаг болжээ. Ялангуяа дотоодын аялагчдаа дорд үзэх хэрэггүй болов уу? Монголчууд яагаад үйлчилгээ муутай аялал жуулчлалын салбар болох амралтын газруудаар сэтгэл дундуур үйлчлүүлэх ёстой гэж.

Д.УУДАМ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.