НИТХ-ын XI хуралдаан 10:00 цагаас эхлэх товтой байсан ч цагаасаа 30 минутын дараа 41 гишүүн ирснээр эхэлсэн. Хуралдаан эхэлмэгц НИТХ дэх АН-ын бүлгийн хүсэлтээр цагийн завсарлага авсан. Улмаар НИТХ-ын XI хуралдаан АН-ын бүлгийн хүсэлтээр цаг завсарласны дараа хуралдааныг хаалттай явуулахаар болсон. Учир нь НИТХ-ын даргад Б.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж буй бөгөөд шууд санал хураахаар болсон юм. Тэгвэл санал хураалтын дүн гарчээ. Нийт гишүүдийн 46 хувийн саналыг Б.Баярсайхан, 54 хувийг саналыг С.Амарсайхан авсанаар НИТХ-ын даргаар сонгогдлоо.
Шуурхай: НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдлоо
2017/10/09 13:10
Сэтгэгдэл