БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын 7 дахь удаагийн сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурал болжээ


 БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын 7 дахь удаагийн сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурал болжээ

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 7 дахь удаагийн сонгуулийн төв хорооны  2-р бүгд хурал 7-нд Пхеньянд чуулж, тус улсын дээд удирдагч Ким Чен-Ун ХН-ын Төв  хорооны даргын хувиар хуралд оролцон, ажлаа тайлагнажээ.

Тэрээр, "одоогийн хүнд хэцүү нөхцөлд бид эрхбиш эв хүчээ нэгтгэн, бие  даах болон технологийн хүчинд түшиглэн гадаадын хориг арга хэмжээг няцааж, эдийн  засгаа хөгжүүлэн, эдийн засгийн бүтээн байгуулалт, цөмийн зэвсгийн байгуулалтыг  зэрэг хөгжүүлэхээ үргэлжлэн баримталж, "үндэстний цөмийн зэр зэвсгийн  байгуулалтын түүхэн аугаа их зорилтыг амжилттай биелүүлэх хэрэгтэй” гэжээ.  

БНАСАУ-ын ХН-ын 7-р их хурал 2016 оны 5-р сард болсон бол тус хурлаар  Ким Чен-Ун ХН-ын Төв хорооны даргаар сонгогдсон  юм.

ХОУР




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.