ГХЯ: БНАСАУ-ыг цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна


ГХЯ: БНАСАУ-ыг цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна

 

БНАСАУ-ын зүгээс энэ сарын 9-ны өдөр цөмийн туршилт хийсэн явдлыг дэлхий нийтээр буруутгаж байгаа.

 

Үүнтэй холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас  мэдэгдэл гаргаж, энх тайван, аюулгүй байдлын төлөө тууштай байр суурьтай байхаа илэрхийлжээ.

 

Уг мэдэгдэлд, "БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна.Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр сууриа дахин нотолж байна" гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.