Пакистан: Шаардлага гарвал цөмийн зэвсэг ашиглана
ИСЛАМАБАД. /Prensa Latina/. Дайн болбол цөмийн зэвсэг ашиглах хувилбар бидэнд бий гэж Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф анхааруулаад, “Гэхдээ ийм байдал үүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэв.
“Энэ мэт хувилбарыг хэзээ ч хэрэгжүүлэхгүй байхын төлөө бид залбирах хэрэгтэй ч шаардлагатай тохиолдолд амьд үлдэхийн төлөө цөмийн зэвсэг ашиглана” гэж тэрбээр “Geo News” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Пакистаны зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжсээр байна гэж Энэтхэгийг Асиф Исламабад дахин буруушаажээ.
1947 онд Энэтхэг болон Пакистан тусгаар тогтносноосоо хойш Кашмирын бүстэй холбоотойгоор түүхэн маргаантай хэвээр байгаа юм. Кашмирын улмаас тус хоёр улс гурван жил дайтаж байсан билээ.
Г.Доржханд montsame
Сэтгэгдэл